Брүүклин Бекхэм ээж, эхнэр хоёрынхоо "ХҮЙТЭН ДАЙН"-Д тайлбар өгчээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 11


Дэлхийн хамгийн алдартай хосууд болох Девид Бекхэм, Виктория Бекхэм нарын том хүү Брүүклин өнгөрсөн дөрөвдүгээр сард долларын тэрбумтан гэр бүлийн охинтой хуримаа хийсэн билээ. Гэсэн ч түүний эхнэр болон ээжийнх нь хоорондын харилцаа тун таарамжгүй байгаа тухай хэвлэлүүд бичсээр байна. 

Энэ дуулианд Брүүклин Бекхэм өөрийн зүгээс тайлбар өгчээ.

Тэрээр хэлэхдээ "Хүмүүс үргэлж ийм зүйл бичихийг оролдох болно гэдгийг мэдэж байсан. Тэд үргэлж хүмүүсийг доош нь хийх гэдэг. Гэхдээ хүн бүр эвтэй байгаа нь сайн хэрэг" гэжээ. 

Тэдний харилцааны тухай дуулиан хуримын үеэр эхэлсэн. Учир нь сүйт бүсгүй "Valentino" брэндийн хуримын даашинз өмссөн нь Викториягийн загварыг өмсөнө гэх хүлээлтийг үгүй хийсэн юм. 

Үүнээс үүдэн тэднийг таарамжгүй харилцаатай болсон гэх цуу яриа гарч эхэлсэн гэхэд болно. Виктория хуримын бэлтгэл ажилд оролцоогүй нь бүр илүү асуудлыг анхаарлын төвд авчирсан. Гэтэл бал сарын аяллын үеэр нэг газар очсон ч хамт цагийг өнгөрүүлээгүй, хурим дууссаны дараа холбогдохоо больсон зэрэг нь тэдний харилцаа таарамжгүй байгааг илтгэж байгаа аж. 

Брүүклин Бекхэм болон Никола Пелтз нар овгоо Пелтз Бекхэм болгон өөрчлөөд байгаа. Мөн өөрсдийн гэсэн брэндтэй болох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ч Бекхэмийн гэр бүлийнхэн энэ санааг тийм ч их дэмжихгүй байгаа гэнэ. 

Брүүклин гэр бүлийнхээ шүтдэг шашнаас татгалзан, эхнэрийнхээ гэр бүлийн шүтдэг шашныг шүтэх болсон. Хүүгийнхээ эдгээр сонголтод тийм ч таатай хандахгүй байгаа Бекхэмийнхэн өөрсдийн эсэргүүцлийг харилцаагаа таслах хэлбэрээр илэрхийлж байгаа бололтой хэмээн хэвлэлүүд онцолжээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top