Эзра Миллертэй амьдардаг байсан эмэгтэй СУРАГГҮЙ алга болжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 11


Жүжигчин Эзра Миллертэй хамт амьдардаг байсан эмэгтэй гурван хүүхдийн хамт сураггүй алга болжээ.

Вермонд мужийн цагдаа нар 25 настай бүсгүйг түүний 5, 4, 1 настай хүүхдүүдийн хамтаар эрэн сурвалжилж эхэлсэн бөгөөд "Flash" киноны од Эзра Миллерийг тэдний байгаа газрыг нуун дарагдуулж байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа аж. 

Эх сурвалжийн дурьдсанаар бол түүний гэрээс их хэмжээний марихуан болон галт зэвсэг, сум зэргийг олжээ. Хүүхдүүдийн чихмэл тоглоомын хажууд буу байсан нь дүрс бичлэгт үлдсэн байна. Сураггүй алга болсон нэг настай охин бууны сум амандаа хийсэн явж байхыг харсан тухайгаа нэгэн эх сурвалж ярьжээ. Эзра Миллер мөн хүүхдүүдийн дэргэд марихуан их хэмжээгээр татдаг байсан нь тогтоогдсон гэх. 

"Rolling Stone" сэтгүүлд алга болсон эмэгтэй өнгөрөгч дөрөвдүгээр сарын дундуур жүжигчин залуугийн гэрт хүүхдүүдийн хамт нүүж ирсэн тухай бичсэн байна.  Бүсгүй тухайн үед Миллер хүүхдүүдэд нь зориулан аюулгүй орчин бүрдүүлж өгсөн тухай ярьж байжээ. Гэсэн ч хүүхдүүдийн аав амьдарч буй орчин нь хангалттай аюулгүй санагдахгүй байгаа учраас орчныг нь сайжруулах хүсэлтийг хэд хэдэн удаа гаргаж байсан гэнэ. 

Жүжигчин Эзра Миллерийн хувьд өмнө нь хэд хэдэн удаа гэмт хэрэгт холбогдож байсан. Тэрээр алга болсон ээж, хүүхдүүдийг сүүлийн хэдэн сарын турш өөрийнх нь гэрт амьдраагүй хэмээн мэдүүлсэн нь хариуцлагаас зугтахыг оролдож буй явдал хэмээн цагдаагийн ажилтнууд мэдэгдээд байна. 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top