БНСУ-ын сонгуулийн хороотой хамтран сонгогчийн боловсролын чиглэлээр төсөл хэрэгжүүлнэ

2022 оны 08 сарын 26

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо нь БНСУ-ын Үндэсний Сонгуулийн хороотой хамтран сонгогчийн боловсролын чиглэлээр 2024-2026 онд хэрэгжүүлэх хөтөлбөрийн төслийг боловсруулж байна. Хорооны урилгаар БНСУ-ын Үндэсний сонгуулийн хорооноос томилогдсон төслийн үнэлгээний баг 2022 оны 8 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж, нөхцөл байдлыг судалж, холбогдох талуудтай уулзаж, үнэлгээ хийж байна.

Тус төлөөллийг Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн нар хүлээн авч уулзан сонгогчийн боловсролыг дэлгэрүүлэх чиглэлээр хамтран ажиллах нөхцөл, боломжийг танилцуулж, санал солилцлоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top