Эрчим хүч хэмнэх, агаар, орчны бохирдлыг бууруулах технологи нэвтрүүлж буй олон улсын төсөл хөтөлбөр, аж ахуй нэгжүүдтэй өчигдөр /2023.01.09/ мэдээлэл солилцох уулзалт хийлээ.
Уулзалтад БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, сайдын зөвлөх О.Одбаяр, БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Буяннэмэх болон олон улсын байгууллагын төлөөлөл агаар орчныг бууруулах чиглэлд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн танилцуулга, явцын тухай доорх байдлаар мэдээлэл хийлээ.
Үүнд:
-Эрчим хүчний зохицуулах хороо - Эрчим хүчний хэмнэлт, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2023 онд хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлого чиглэл;
-Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо - Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2023 онд хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлого чиглэл;
-Монгол банк, ТоС холбоо, банкууд - Ногоон санхүүжилт ба ногоон зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, түүнд чиглэсэн бодлого, хэрэгжилтийг сайжруулахад анхаарах асуудлууд;
-Даян дэлхийн байгаль хамгаалах институт (GGGI) - Дулаан хангамжийн загвар төсөл (газрын гүний дулаан);
-Азийн хөгжлийн банк - 10,000 айлын орон сууц хөтөлбөр;
-АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID) - Эрчим хүчний салбарын чадавхийг бэхжүүлэх үйл ажиллагаа;
-Германы хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)“Улаанбаатар хотын угсармал орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төсөл;
-ПИН олон улсын байгууллага - Өрхийн түвшинд агаарын бохирдлыг бууруулах чип багцын танилцуулга;
-Дэлхийн банк - “Цэвэр агаар” төсөл;
-Европын Холбооны Свич Эшиа хөтөлбөрийн санхүүжилттай Дулаан шийдэл II (2022 - 2026 - Гэр хорооллын байрны дулаан алдагдлыг бууруулах нь;
-Дэлхийн зөн олон улсын байгууллага - Эрчим хүчний хэмнэлттэй цогц байгууламжийн төслийн танилцуулга;
-Хамтарсан кредит олгох механизм (JCM) - Хөтөлбөрийн танилцуулга, хэрэгжсэн төслүүд;
-GERES олон улсын байгууллага - Байшингийн дулаалга;
-“Хайбрид хаус” ХХК - Монгол гэрийн халаалт дулаалгын шийдэл, Хабрид хаус төсөл;
-НҮБ Хүүхдийн сан (UNICEF) - Хэрэгжиж буй төслийн танилцуулга;
ЖАЙКА - Хэрэгжиж буй төслийн танилцуулга , мэдээлэл өгч, санал солилцлоо.
Сэтгэгдэл ( 0 )