Бидний болон тэдний сэтгэхүй

2023 оны 02 сарын 02

АНУ-ын Конгрессын дээд танхим буюу Сенатад Ардчилсан намаас сонгогдсон Эл Франкен гэгч сенатч радиогийн хөтлөгч, нэвтрүүлэгч Лиэнн Твиден гэх эмэгтэйг 10 гаруй жилийн өмнө буюу 2006 онд зөвшөөрөлгүй үнссэн, биед хүрсэн гэх шуугиан дэгдсэний улмаас өөрийн хүсэлтээр огцорсон.

Үнэндээ тийм ч сүртэй асуудал биш юм шиг санагдаж байгаа биз. Гэхдээ ер нь бол дэлхийн жишиг ийм. Хэрэв эмэгтэй хүн болон хууль бус зүйлд нэр нь холбогдсон, албан үүргээ гүйцэтгэх явцдаа алдаа гаргасан бол хариуцлага хүлээж албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцордог. Тэр тусмаа Азийн орнууд энэ тал дээр илүү хатуу ханддаг.

Жишээ нь, БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэд гэхэд авлигын хэргээр 20 гаруй жилийн ял оноож, одоо хоригдож буй. Хөндлөнгөөс харсан хүнд нэгэн үе Ерөнхийлөгч нь байсан хүндээ солонгосчууд хэтэрхий хатуурхаж байгаа мэт боловч нөгөө талаас зөв. Харин Монголд бол эсрэгээрээ УИХ-ын гишүүн хүн хүчиндсэн бол хүчиндүүлсэн хүний буруу. УИХ гишүүн эмэгтэй хүн рүү бүсэлхийнээс доош зургаа явуулж, элдэв мессеж бичсэн бол мөн л тухайн эмэгтэйн буруу болдог.

Харин хэрэг хийсэн эрхэм хэнэг ч үгүй албан тушаалаа хашсаар. Монголчууд бид дэлхийн жишиг гэж ярих дуртай ард түмэн. Татвар нэмэх, албан тушаалтнууд өөрсдөдөө ашигтай хууль батлахдаа дэлхийн жишиг гэдэг үгийг тоть шиг давтдаг гэхэд хилсдэхгүй. Уул нь дэлхийн жишгээ хууль бус зүйлс, авлига, садар самуунтай холбоотой зүйлд л ашиглавал....

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(192.82.81.167) 2023 оны 02 сарын 02

Ундрам гишүүн гэхэд л ард түмнээсээ уучлалт гуйгаагүй л байгаа

0  |  0
zochin(73.111.180.213) 2023 оны 02 сарын 02

gal zuuxnyxaa oroond sex xiij oron geree buzarlasan arxichin gishuun ooroo yavkhgyi baunaa

0  |  0
Top