Магнийн дутагдал стресст хүргэдэг

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 01

Ажлын ачаалал их байх, сэтгэл санаа тавгүйтэх зэргээс үүдэн стресстэх үед магни уух нь сайн нөлөөтэй гэж мэргэжилтнүүд үздэг. Магнийн ач тусын талаар зөвлөгөө хүргэе.


Биеийг амраана

Бид өдөр тутамдаа магнигаа алдсаар байдаг бөгөөд тогтмол нөхөж байх хэрэгтэй аж. Магни нь биеийг амрааж, тайвшруулдаг.

Нойрыг зохицуулна

Магни нь нойрыг зохицуулдаг мелатонин дааврын хэвийн үйл ажиллагааг хангаж, цусны даралтыг тогтворжуулж, судасны хатуурлаас сэргийлдэг байна.

Зүрхний шигдээсээр өвчлөхгүй

Магнийн дутагдалгүй хүн зүрхний шигдээсээр өвчлөхгүй бөгөөд цусан дахь сахарын хэмжээ нь тогтвортой байх юм.

Жирэмсний хожуу үеийн хордлогоос сэргийлнэ

Мөн жирэмсний үеийн зовиурыг багасгаж, хожуу үеийн хордлогоос сэргийлнэ.

Багтрааны зовиурыг арилгана

Магнийн дутагдалтай хүн багтраа өвчнөөр шаналах өндөр эрсдэлтэй байдаг. Магни ууснаар багтрааны үеийн зовиур арилах бөгөөд амьсгалын зам чөлөөтэй болно. Магнийн дутагдал нь мөн тайван бус болгож, түгшүүр төрүүлэн, сэтгэлзүйн хямралд хүргэдэг байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top