Үндэсний үйлдвэрлэл хийгээд үнэ

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 02

Монголчуудын уламжлалт баяр Цагаан сар хэдхэн хоногийн дараа болох нь. Өвлийг өнөтэй давж, хаврын урьтай энх золгосны баяр болгож тэмдэглэсээр олон зууныг элээж ээ. Гэвч сүүлийн жилүүдэд эл баяраар монголчууд маань бусдад муу муухайгаа үзүүлэхгүй юм сан, өнгөтэй өөдтэй байх юм сан гэсэн хүслээр явж ирэв. Харин сүүлд элдэв чамин бэлэг сэлтээс илүүтэй дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж, монголчуудынхаа хийсэн зүйлийг гарын бэлэгт өгөх ёстойг уриалах болов.

Гэсэн хэдий боловч үндэсний үйлдвэрлэл гэдэг нь дагаад үнэ нь өндөр байх ёстой гэсэн ойлголт дагалдах болоод удлаа. Үнэхээр сурталчилгаанд нь автаад, эх орондоо хайртай хүн болох гээд үндэсний үйлдвэрлэлээ худалдан авахыг хичээх ч үнэ ханш нь одоогийн байгаа цалин хөлс, худалдан авах чадвараасаа хол зөрүүтэй байна.

Ямар сайндаа л тавгийн идээ авахаар яваа эмээ “Хэвийн боов авч дийлэхгүй болохоор нь ааруулаар таваг засах гэсэн ч түүнээсээ үнэтэй юм байна” хэмээн халаглаж байх вэ дээ.

Зөвхөн энэ ч биш, дотоодод үйлдвэрлэдэг гэсэн хаяг шошготой бүхний үнэ ханш өнөөдөр ийм л байна. Мэдээж энэ бүхэнд үйлдвэрлэгч бус орны зовлон, түүхий эдээ гаднаас татдагийн шалтгаан байж болох боловч, хэтэрхий ашиг олох гэсэн улайрагчдын ч хүсэл нөлөөлж байгаа билээ. Тиймээс л өнөө, маргаашийн ашиг бус, ирэх хол оо харсан үйлдвэрлэгчид үнэ ханш дээрээ уян хатан байж, олон жилийн ашиг, үндэсний үйлдвэрлэлийн хөгжлөө бодох цаг болжээ.   

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(59.153.113.229) 2023 оны 02 сарын 02

Авлигачин бас нүүрсний хулгайч нар л аьч чадна, бусад нь мань мэтийн улныхан огт чадахгүй, хараад л санаа алдаад л өнгөрнө.

0  |  0
Зочин (202.126.88.119) 2023 оны 02 сарын 02

Зөв сэдэв хөндсөн байна үйлдвэрээ хөгжүүлье гэвэл үнэ хямд байх хэрэгтэй

0  |  0
Top