Төрөө цэвэрлэчихвэл гэр маань гэрэлтэнэ

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 02 сарын 03

Монголын парламент ирж буй хаврыг элэг бүтэн угтахгүй нь тодорхой боллоо. Хөгжлийн банкны луйварт дөрвөн гишүүний нэр яригдаж байгаад дэнжигнэж үлдсэн бол “Нүүрсний хэрэг”-ээр Ж.Мөнхбат, Ш.Раднаасэд хоёрын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах тогтоолыг танилцуулсан гэх мэдээлэл өчигдөр гарсан.

Бас А.Адьяасүрэн гишүүний тухай нэг хэсэг яригдаад чимээ алдарсан, шалгалтын явцад цаашид юу болохыг таашгүй. Ж.Мөнхбатын хувьд УИХ-ын гишүүнээс түдгэлзэх өргөдлөө өгчихлөө. Түүний араас явах нэг бус гишүүн парламентад бий. Ёс зүйн асуудал ярих юм бол түүний араас зоолттой явах хүн бол Ч.Ундрам гэдгийг олон хүн хэлж байгаа юм. Мөн саяхнаас А гэх гишүүний асуудал удахгүй сөхөгдөнө, ноцтой баримтууд дэлгэгдэнэ гэдгийг зарим эх сурвалж хэлж буй. А-үсгээр эхэлсэн нэртэй нэг бус гишүүн бий. Гэхдээ энэ удаад Б.Анандбазар байх магадлалтай гэцгээх хүн цөөнгүй байгаа юм.

Энэ мэтчилэн парламент хулгайч, авлигачдаасаа бүрэн салчихвал сайхан л юм. Гэхдээ нэг, хоёроор сугалах бус нэлэнхүйд нь “их цэвэрлэгээ” хийчихвэл таарна. Яг энэ мөчид хэрэв сонгууль хийвэл одоо байгаа 76 гишүүнээс торж үлдэх хүн бараг л гарахгүй биз. Төр цэгцэрвэл айл өрх болгоны амьдрал дээшилж, гэр нь гэрэлтэнэ. Юмны үнэ нэмэгдсэн, идэх уухаа хүртэл хэмнэж байна, цахилгааны мөнгөө төлж чадахгүй байна гэж үглэж бухимдахын оронд дуу аялж суух болно. Уг нь УИХ-ын гишүүд шударга байгаад иргэдээ энэрдэг байсан сан бол ийм зүйл бичихгүй байлаа. Түүний оронд “Элэг бүтэн байгаасай” гэж залбирах байлаа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(197.211.52.64) 2023 оны 02 сарын 04

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. PRADHAN(197.211.52.64) 2023 оны 02 сарын 04

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
Arduudaa(147.50.22.21) 2023 оны 02 сарын 03

Ugui ee, ard irged ni ork bish baij, hugjij baij l uls hugjino, ymar ard tumen yag tiim tur baidag. Tiimees irged uursdoo tseverhen bol. hulgaich hulgaichaa bariarai l geed bna

0  |  0
АРД ТҮМЭНДЭЭ УРИА(66.181.177.178) 2023 оны 02 сарын 03

ҮНЭХЭЭР ГУТМААР, ИЧМЭЭР, НҮД ХОРСОЖ ҮЗЭН ЯДМААР ИЙМ НОВШНУУД. ТӨРД АЖИЛ ХИЙХ БУС ХУЛГАЙ ХИЙХ ГЭЖ ТӨРИЙН АЛБЫГ АШИГЛАДАГ НЬ ЯМАР МУУХАЙ ҮЗЭН ЯДМААР ЯЛТАНГУУД ВЭ? ЕРӨНХИЙ САЙДУУД НЬ ХУЛГАЙЧ, ИХ ХУРЛЫН ГИШҮҮД НЬ ХУЛГАЙЧ ИМ ШИВШИГ БОЛЖ БУЙ УЛС ОРОН МОНГОЛООС ӨӨР ХААНА БАЙНА ВЭ? АРД ТҮМЭН БОС БОСОЦГОО ЭР ЧӨЛӨӨ, ШУДАРГА ЁСНЫ ТӨЛӨӨ, ХУЛГАЙЧИД ЭРҮҮГИЙН ЭЛЕМЕНТ БОЛСОН ЭДГЭЭР ХОГ ШААРУУДЫГ ХӨӨЖ ШОРОНД НЬ БАЙЛГАХЫН ТӨЛӨӨ ТЭМЦЭЦГЭЭ

0  |  0
Иргэн(66.181.181.129) 2023 оны 02 сарын 03

76 хулгайчийг бодохоор гэр битгий хэл гадаа нартай өдөр ч пад харанхуй мэт санагдах боллоо

1  |  0
зочин (122.201.19.190) 2023 оны 02 сарын 03

ундрам авгайг огцруулаачээ завхайгаараа төрийн нэр сүрийг унагачихаад байхад яахаараа хариуцлага тооцодгүй юм бэ төрд ийм бузартай хүмүүс байхад яаж наад төр чин өөдлөх вэ ёстой цэвэрлэх хэрэгтэй

0  |  0
Top