Д.Туяа: "Эрдэнэт" үйлдвэр төрийн мөнгөөр ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН зочид буудал барьж байна

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 02

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагуудын хүнд суртал, хууль зөрчсөн, улсын төсөвт төвлөрүүлэх ёстой хөрөнгөөр үр ашиггүй зочид буудал барьсан талаар экологич Д.Туяа өнөөдөр /2023.02.02/ хэвлэлийн хурал хийлээ.  Тэрбээр "Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын өмнөх болон одоогийн удирдлагууд Булган аймгийн нутаг дэвсгэр, Эрдэнэт хотоос 70 гаруй километрийн зайд уулын аманд 210 ортой тансаг зэрэглэлийн зочид буудлыг барьж байгаа. Энэ асуудлаар байгаль орчны ерөнхий үнэлгээний тайлан батлуулахдаа хуульд нийцээгүй хуурамч материал бүрдүүлж, орон нутгаас санал авахгүйгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны албан тушаалтнуудтай үгсэн хуйвалдаж ерөнхий үнэлгээний тайлангаа батлуулсан байна.

"Эрдэнэт үйлдвэр" 100 хувь улсын мэдэлд ирсэн. Үүнээс гарч байгаа ашиг орлого улсын төсөвт төвлөрөх ёстой. Гэтэл удирдлагууд нь төсөвт төвлөрөх мөнгийг үр ашиггүй зарцуулсан хэмээн үзэж байна. Тиймээс Булган аймгийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй барьсаар ашиглалтад орох гэж байгаа 210 ортой зочид буудлыг орон нутгийн өмчид авах ёстой" гэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Болор(202.55.191.194) 2023 оны 02 сарын 02

хөгийн амьтад эрдэнэтийг саасаар л байна уу

0  |  0
Top