БАЙР СУУРЬ: Түгжрэлээр ТҮГЖИЛДСЭН “UB cab”

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 03

Улаанбаатар хотын автозамын ачаалал, түгжрэлтэй холбоотойгоор хувийн такси үйлчилгээ үзүүлдэг “UB cab” компанийнхан оргил цагуудад такси дуудсан тохиолдолд суурь үнэ нь 3000 төгрөгөөс эхэлдэг байх шийдвэрийг нэгдүгээр сарын сүүлээр /2023.01.29/  гаргасан байдаг. Олон нийтийн хэрэгцээ шаардлага, ажилгүйдлыг бууруулахад тодорхой хувь нэмэр болсон үйлчилгээг үзүүлэгч шилдэг байгууллага зэрэг өргөмжлөлийг “зүүгээд” удаагүй байгаа “UB cab”-ынханы энэ шийдвэр иргэдийг нэлээд бухимдуулаад авлаа. Үүнтэй холбоотой эх сурвалжууд хэрхэн байр сууриа илэрхийлснийг хүргэж байна.


UB CAB: Нийт хэрэглэгчдээсээ уучлал хүсье

“UB cab” компани нэгдүгээр сарын 29-нд гаргасан шийдвэртэйгээ холбоотойгоор өчигдөр (2023.02.02) хэрэглэгчдээс уучлал хүсжээ. 

Тэд фэйсбүүкээр дамжуулан олон нийтээс уучлал хүссэн бөгөөд тус постод “Бид төлбөрийн шинэчлэлт хийж, оргил цагийн ачааллын төлбөрт өөрчлөлт оруулсандаа нийт үйлчлүүлэгчдээсээ албан ёсоор уучлалт хүсэж байна. Мөн үүнтэй холбоотой хэрэглэгчдийн дунд гарч буй зарим буруу ойлголтод залруулга хийе.

  1. UBCab-ийн км тутмын үнэд өөрчлөлт ороогүй бөгөөд 1км = 1500₮ хэвээр байна.
     
  2. ЗӨВХӨН ЗАМЫН ОРГИЛ АЧААЛЛЫН ҮЕД буюу 07:15 – 09:00, 17:15 – 20:15 цагийн хооронд дуудлагын суурь төлбөр 3000₮ болж байна. Бусад цагуудад үнэд өөрчлөлт ороогүй буюу дуудлагын суурь төлбөр 1000₮ хэвээр байна.
     
  3. UBCab аяллын хугацааны 1 минут бүрийг 30₮ тооцдог боллоо. Аяллын хугацаа гэдэгт таны унаанд сууснаас буух хүртэлх хугацаа юм. Ингэснээр оргил ачааллын үеэр унаа үйлчилгээний олдоц нэмэгдэнэ. Жолооч түгжрээд ч хамаагүй таныг хүргэхэд хугацааны төлбөр хөшүүрэгтэй байх болно. Жишээ нь та 30 минутын турш явахад таны аяллын үнэд 900₮ нэмэгдэх юм.

Бид цаашид унаа үйлчилгээний чанар, стандартыг улам сайжруулахаар хичээнгүйлэн ажиллаж байна” хэмээн өгүүлсэн байна.

Дуудлагын төлбөр гэдэг нь жолооч таныг очиж авах төлбөр юм. Дуудлагын төлбөрийг км-ээр тооцдоггүй бөгөөд жолооч ямар ч хол зайнаас ирсэн хэвийн цагуудад төлбөр 1000₮, оргил цагуудад 3000₮ байна.



ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: ХОТЫН ТҮГЖРЭЛИЙГ ДАЛИМДУУЛЖ НЭГ ТАКСИ КОМПАНИ ДАВУУ ЭРХ ЭДЛЭХ ЁСГҮЙ


“UB cab” компанийн дээрх шийдвэртэй холбоотойгоор хуульч Р.Булгамаа өөрийн цахим хуудсандаа үзэл бодлоо хуваалцжээ.

Тэрбээр өнөөдөр л /2023.02.03/ тус шийдвэрийг мэдсэн гэх бөгөөд шүүх хуралд очихоор такси үйлчилгээ авсан байна.

Энэ талаараа “UB cab  таксигаар шүүх хуралдаа ирлээ. Өмнө нь гардаг байсан төлбөр дээр 3.000 төгрөг нэмэгджээ. Жолоочоос асуутал өглөө, оройны түгжрэлийн цагаар 3.000 төгрөг шууд нэмэгддэг байгууллагын журам гарсан гэнэ. Хотын түгжрэлийг далимдуулж нэг хуулийн этгээд бусад нийтийн тээврийн хэрэгслээс илүү давуу эрх эдлэх ямар хууль байна аа. Хотын дарга Д.Сумьяабазар, Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар, ШӨХТГ анхаарал хандуулна уу. Хотын түгжрэлийн төлөөсийг иргэн карманаасаа нэгэн хуулийн этгээдэд төлөх ёстой юу. Энэ асуудалд Төр өөрөө хариуцлага хүлээж жолооч нарт нөхөн төлбөр өгөх ёстой биш юм уу. Ub cab үйлчилгээнд сайн тал олон байгаа. Тус үйлчилгээг, жолооч нарыг үгүйсгэх, шүүмжлэх гэсэн санаа зорилго байхгүй. Харин төрийн зохицуулалт, шудрага ёсны зарчим, хууль ёс гэдэг зүйл байх ёстойг хөндөв” гэж бичжээ.
 



Маргаан дагуулж буй дээрх асуудалд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ) одоогоор ямар нэгэн хариулт өгөөгүй байна.

Сар орчмын өмнө өрнөсөн үйл явдлаас жишээлэн үзвэл, ШӨХТГ “Юнивишн” ХХК-д албан шаардлага хүргүүлсэн байдаг. Учир нь тус компани шалтгаангүйгээр багцын үнээ нэмсэн буюу Харилцаа холбооны зохицуулах хороогоор хянаж батлуулаагүй үнэ, тарифыг хэрэглэгчдэд мөрдүүлсэн бөгөөд тэр нь Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.5 дахь заалт, Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.10 дахь заалт, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 10.2.3 дахь заалт, 10.7.4.7 дахь заалтыг тус тус зөрчсөн хэмээн дүгнэжээ. Иймээс энэхүү зөрчлүүдээ арилгах хугацаатай үүргийг ШӨХТГ-аас өгсөн билээ. Тус шийдвэртэй холбоотойгоор “Юнивишн”ХХК илүү бодогдсон төлбөрийг хэрэглэгчдээс хасаж тооцохын зэрэгцээ зарим багцуудаа нэгдүгээр сарыг дуустал үнэ төлбөргүй болгож, асуудлыг шийдсэн.

Энэ мэтээр зах зээлд монополь байдлыг бий болгож буй аж ахуй нэгж, өөрт давуу эрх үүсгэн хэрэглэгчдийг хохироож буй нь Өрсөлдөөний тухай хууль болоод Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг тус тус зөрчиж буй үйлдэл хэмээн хардахад хүргэж байгаа юм.

“UB cab”-ийн дэвшүүлж буй үндэслэл нь шударга өрсөлдөөн гэхээсээ илүүтэйгээр хотын түгжрэлийг далимдуулж, илүү орлого олох гэсэн заль мэх мэт ажиглагдаж буйг ч нуух юун.

Бензин шатахууны үнэ нэмэгдсэн, үйлчилгээний чанараа сайжруулсан, техникийн шинэчлэлт хийсэн зэрэг бодитой, үнэнд нийцэхүйц шалтаг шалтгаан өгүүлсэн бол нэг өөр. Гэтэл гэнэт “түгжрэлийн үнэ” гэгчийг гаргаж ирээд, түмнийг хохироож буй энэхүү үйлдлийг холбогдох байгууллагууд шалгаж, цаг алдалгүй шийдвэрлэх хэрэгтэй юм.

Хэдийгээр энэ компаниар үйлчлүүлэхгүй бусад такси үйлчилгээг сонгох эрх иргэдэд нээлттэй ч давамгай эрх үүсгэн, түгжрэлээр түгжилдэх эрх “UB cab” төдийгүй бусад компаниудад ч байхгүй гэдгийг сайн сануулж, дахин дахин ийм үйлдэл гарахаас сэргийлэх арга хэмжээгээ төрийн байгууллагууд авах цаг болсон.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(197.211.52.64) 2023 оны 02 сарын 04

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. PRADHAN(197.211.52.64) 2023 оны 02 сарын 04

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
Иргэд(103.212.118.211) 2023 оны 02 сарын 03

Ub cab ийг дуудахаа больё худлаа нарууд бна нэг их үнэтэй дээр нь дахиж үнэ нэмээд бхдаа яахавдээ

1  |  0
zochin(202.9.46.193) 2023 оны 02 сарын 03

BLACK TAXI 3 DAHIN IH UHE AVAAD HOGIIN MUU MASHIN IRDEG BOLSOON

0  |  0
zochin(202.9.46.193) 2023 оны 02 сарын 03

UILCHILGEE O BOLSON BLACK TAXI GEED 3 DAHIN IH MONGO AVAAD HOGII YAMBII MASHIN IRDEG HUDLAA BOON UNE EHLEED GAIGUI BSAN MANAIHAN IIM YUM HIIDEG

0  |  0
Top