Ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар тогтуун байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээллээ.
2023 оны хоёрдугаар сарын 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
4-нд нийт нутгаар цас орохгүй, 5-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд Увс нуурын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутгаар, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи 6-нд нутгийн зүүн хэсгээр, 7-нд нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -18...-23 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -11...-16 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -9...-14 градус, өдөртөө -2...+3 градус, бусад нутгаар шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -5...-10 градус хүйтэн байна.
Сэтгэгдэл ( 0 )