“АПУ дейри” ХХК-ний бүтээгдэхүүний орц, найрлага агуулгатай зөрүүтэй гэж үзжээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 02 сарын 04

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас савлагаатай шингэн сүү үйлдвэрлэгч “АПУ дейри” ХХК-ийн “Цэвэр сүү”, “Сүү” ХК-ийн “Шинэ сүү” гэх савлагаатай шингэн сүүний оноосон нэр нь бүтээгдэхүүний орц, найрлага бүхий агуулгатай зөрүүтэй, түүнчлэн шошгололтод “А. Үнээний сүү, В. Үнээний хатаамал сүү” тэмдэглэгээг хамтад нь тусгаж хэрэглэгчийг төөрөгдүүлэхэд чиглэгдсэн нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд заасныг зөрчсөн байх тул зөрчлийг арилгуулахаар Улсын Ерөнхий байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн.

“Сүү” ХК-аас албан шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд хандсан бөгөөд гурван шатны шүүхээс ШӨХТГ-ын шийдвэрийг хууль ёсных хэмээн шийдвэрлэсэн. Иймд ШӨХТГ-аас Улсын ерөнхий байцаагчийн шаардлага болон шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх талаар тус компанид шаардлага хүргүүллээ.

“Сүү” ХК-ийн зүгээс Улсын ерөнхий байцаагчийн албан шаардлагыг биелүүлж, зөрчлийг арилгах арга хэмжээ авч буй талаар 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01/90 дугаартай албан бичгээр хариу ирүүллээ. Тус компани “Шинэ сүү” гэх савлагаатай шингэн сүүний оноосон нэр, дизайн болон сав боодлын мэдээллийг шинэчилж, зарим сүүний шошгололтод “А. Үнээний сүү, В. Үнээний хатаамал сүү” тэмдэглэгээг хамтад нь тэмдэглэж байсныг орц найрлагаас хамаарч аль нэгийг тусгахаар өөрчлөлт оруулж, үүнтэй холбогдуулан шинээр сав боодол захиалж хийлгүүлэн, тоног төхөөрөмжийн тохируулгын ажлыг хийж эхлүүлсэн байна.

Дээрх зөрчлийг арилгаж, сав боодлын мэдээлэл шинэчлэгдсэнээр Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “Хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй” гэж заасны дагуу хэрэглэгч бүтээгдэхүүний талаарх бодит мэдээллээр хангагдах боломж бүрдэх юм.

Эх сурвалж: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.126.89.121) 2023 оны 02 сарын 05

Шинэ сүүгээр цай сүлэхэд хөөс хөвөөд байх юм.энэ юу юм бол???

0  |  0
Зочин(66.181.185.74) 2023 оны 02 сарын 04

МОНГОЛЫН БҮХ СҮҮНЭЭС ХУУРАЙ СҮҮ БАС НЭГ ЭВГҮЙ НАТУРАЛ БИШ АМТ АМТАГДДАГ. ХОРТ ХАВДРЫГ Ч ҮҮСГЭДЭГ ЗҮЙЛ БАЙЖ БОЛОХ. БНХАУ-Д 10 ЖИЛИЙН ӨМНӨ ӨВӨРМОНГОЛЫН ” ИЛИ” СҮҮНД ХОРТ ХАВДАР ҮҮСГЭДЭГ БОДИС ИЛЭРЧ БӨӨН АСУУДАЛ БОЛЖ БАЙСАН САН.

0  |  0
талархал(124.158.114.64) 2023 оны 02 сарын 04

Ингэж нэг юм хаа хаанаа ажлаа хийж Зөв зүйл шаардаж, Зөв шийдвэр гаргасанд баярлалаа.

1  |  0
Зочин(103.57.95.34) 2023 оны 02 сарын 04

Манай дамчин луйварчид юу ч хийж магадгүй шүү. Хор ч савлаад даилаж зарж байж магадгүй. Худалдаж авахаа л болих хэрэгтэй.

0  |  0
Top