ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 06

Өнөөдөр 2023.02.06. Билгийн тооллын 16. Монгол эх оронд маань нар 08 цаг 13 минутад мандлаа. 17 цаг 59 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -13 хэм, шөнөдөө -21 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Тажикистанд Цагдаагийн өдөр.

Энэ өдөр Францын жүжигчин Жак Вильре, Оросын хөгжмийн зохиолч, “Любэ”, “Иванушки International”, “Корни”, “Фабрика” хамтлагуудыг үүсгэн байгуулагч Игорь Матвиенко, “Guns N’ Roses” хамтлагийн дуучин Эксл Роуз, Канадын хоккейч Адам Хенрике, Их Британийн жүжигчин Чарли Хитон, Английн хөлбөмбөгч Сэм МакКүин зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1931 оны энэ өдөр Нутаг дэвсгэр, засаг захиргааны хуваарилалтыг өөрчлөх хууль батлагджээ. Уг хуулиар хошууны зохион байгуулалтыг устгаж, таван аймаг, 72 хошуу, 525 сум байсныг газар нутаг, хүн амын талаар харьцуулан тэгшитгэж, 12 аймаг, 324 сум болгов. Мөн Архангай, Говь-Алтай, Завхан, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Ховд, Увс, Хэнтий, Дорнод гэсэн 12 аймаг байгуулагджээ.

Мөн оны энэ өдөр бүх албан газрын тамга тэмдэг, ном, зохиолын хавтас чимэглэл, албан газруудын хаяг зэргийг латинчлах компанит ажил өрнөжээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1989 оны энэ өдөр Варшавт Бүгд Найрамдах Польш Ард Улсын Сайд нарын зөвлөлийн байранд Польшийн засаг болон сөрөг хүчний хооронд хэлэлцээ эхэлжээ.

1998 оны энэ өдөр Вашингтоны үндэсний олон нисэх буудлыг Рональд Рейганы нэрэмжит үндэсний нисэх буудал гэж нэрлэв.

2000 оны энэ өдөр Финландын Гадаад хэргийн сайд Тарья Халонен тус улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч болжээ.

2001 оны энэ өдөр Ариэль Шарон Израилийн Ерөнхий сайдын шууд сонгуульд ялалт байгуулав.

2006 оны энэ өдөр Стивен Харпер Канадын Ерөнхий сайдаар томилогджээ.

Өнөөдөр үс засуулвал Өвчин ирнэ.

Эл өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Харин сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай.

Хол газар явах бол урагшаа мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.         

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top