Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-д ажиллаж, тус төвийн үйл ажиллагаатай танилцан, тулгамдаж буй асуудлынх талаар санал солилцож, шийдэх гарц гаргалгааны талаар ярилцсан байна.
Тус эмнэлгийн хувьд тулгамдаж буй асуудлын нэг нь байр савны хүрэлцээ. Үүсэн байгуулагдаад 60 гаруй жил болж буй тус тус эмнэлэг одоогийн байрандаа 1981 онд орсон. Хавдрын өвчлөл жилээс жилд нэмэгдэж, зөвхөн өнгөрсөн онд л гэхэд тус төвөөр 150 мянган хүн үйлчлүүлсэн байна.
Үйлчлүүлэгчийн тоо өсч буй өнөөгийн нөхцөлд хуучин барилга багтаамж, чанар гээд олон зүйлээр асуудал дагуулж буй учраас сүүлийн 6-7 жил шинэ байртай болгох тухай яригдаж байгаа. Гэтэл шинээр барилга барья гэхэд боломж тааруу. Хамгийн наад зах нь ХСҮТ анх байсан 49 мянган ам метр эзэмшил газраасаа алдсаар одоо 33 мянган ам метртэй л үлдсэн. Тийм болохоор төвийн хашаанд шинээр барилга барих боломжгүй.
Асуудлыг шийдэх гарц юу байна вэ гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг "Ерөнхий сайд, Сангийн сайд, эмнэлгийн удирдлагуудтай тал талаас нь ярилцаад хоёр хувилбар гаргаад байгаа юм.
Эхнийх нь шинэ барилга барих. Газрын асуудлыг нь ХСҮТ-ийнхөн хөөцөлдөөд урд Чулуутын аманд шийдүүлсэн юм билээ. Барилгын зураг төсөл бүрэн гараагүй, ТЭЗҮ хийгдээгүй шинэ барилгыг 140 орчим тэрбум төгрөгөөр босно гэсэн төсөөлөл тооцоотой л байгаа аж. Түүн дээр тоног төхөөрөмж, тавилга сэлтийг шийдэхэд дор хаяж 30 тэрбум хэрэгтэй гэвэл шинэ эмнэлэгтэй болоход 170-180 тэрбум төгрөг хэрэгтэй болох бөгөөд энэ асуудлыг улсын төсөв, гадны зээл тусламжийн алинаар нь ч шийдэх гэж хичээсэн хугацаа их орох учраас дахиад зургаа долоон жилийн нүүр үзэх байх. Тиймээс тус төвийн хашаанд баригдсан Дөрөвдүгээр эмнэлгийг түүний шинээр барьж буй өргөтгөлийн хамт худалдаж авах өөр нэг хувилбарыг судалсан.
Хөгжлийн банкны зээлийн өрөнд байгаа уг барилгыг хавдрын эмнэлгийн зориулалтаар ашиглах бүрэн боломжтой гэж үзвэл улсын төсөвт дарамт болохооргүй хэлбэрээр худалдан авах нь хугацаа хожих сайн талтай. Одоогоор уг барилгыг эзэмшигч хувийн эмнэлэгт түрээсээр ашиглуулахаар гэрээ хийсний дагуу хэвтүүлэн эмчлэх 100 ортой Дөрөвдүгээр эмнэлэг үйл ажиллагаа явуулж буй ч тоног төхөөрөмж суурилуулах зэрэг зардлаа тооцон түрээсийн төлбөр төлөөгүй байгаа гэсэн мэдээллийг ХСҮТ-ийнхөн өгч байсан.
Дөрөвдүгээр эмнэлгийг өргөтггөлийнх нь хамт худалдан авч, ХСҮТ-ийг байртай болгох асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж, тодорхой шийдвэр гаргуулах бодолтой байна" гэв.
Сэтгэгдэл ( 8 )
2 хүүхэдтэй айлын цэцэрлэгийн хүүхэд нь тархины усжилттай гуурс тавиулсан Өвчтэй хүүхдэдээ санаа зовсоор өөрөө бас эмгэг болсон Өөрөө бамбайтай ЕБС д сурдаг хүү нь эрүүл ч Ангийн багш ямар буруу үйлдэл хийдэггүй ч бүх стресс бухимдлаа ангийн багшид гаргаж зүхнэ Яаж байгаа юм бэ гэсэн чинь ингэж зүхэж занаж нэгийг нь ч гэсэн эрүүл байлгах гэж хамгаалж байгаа гэнэ ээ Үүнийг юу гэж ойлгох вэ
Аз таарч үзүүлсэн нь сэхдэг л байх дарааллаа хүлээсээр үхсэн нь ч олон ХСҮТ ийн эмч гэж чих нүд нь дөжирсөн ажилдаа ч дөжирсөн хүмүүс Хүүхдүүд ч энэ өвчнөөр олноороо өвдөж бна Монголын ирээдүй болсон хүүхдүүд бүгд өвчтэй Наад зах нь багаасаа цэцэрлэгтээ сульдаатай эрүүл биш Боловсролын яам нэг хэсэгтээ бүх хүүхдэдээ сульдаатай өвчтэй хүүхдэд тохирсон сургалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх нь зөв бх Эрүүл хүүхэд алга учраас эрүүл хүүхдэд тохирсон цөм хөтөлбөрийг их бага янз бүрийн өвчтэй хүүхдүүд давахгүй шд Хүүхдүүд нь нялхаасаа өвчлөөд өвчин ужиг болоод цэцэрлэгт орчихсон
ХАВДАР СУДЛАЛЫН ДАРГА НАР БОЛ ХҮНД СУРТАЛТАЙ, ШУНАЛЫН ТУЛАМНУУД.
ХСҮТ-ИЙН ЭМЧ, ДАРГА НАР ШУНАЛТАЙ, ХҮНД СУРТАЛТАЙ ХҮМҮҮС БАЙДАГ ШҮҮ.
ХАВДАР СУДЛАЛЫН ДАРГА НАР ХУДЛАА ШУНАЛТАЖ БАЙГАА ЮМ. 4-р эмнэлгийг битгий оролд.
Билэгт авгайн ганц рүсэл юм биш үү