Утаажилтын бүсээс 56 иргэнийг авран хамгааллаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 02 сарын 06

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 29 дуудлагаар Гал түймэр унтраах, аврах ангиуд шуурхай үүрэг гүйцэтгэлээ.

Гал түймрийн утаажилтын бүсээс 56 иргэнийг гаргаж,  765 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан юм.

Нийт дуудлагыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11.5% буурсан үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top