Хүүхдийн осол гэмтэлд толгой, хүзүү, гар хөлийн бэртэл тэргүүлж байна

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 02 сарын 06

Сүүлийн таван жилийн хугацаанд Монгол Улсын хэмжээнд 0-18 насны хүүхдийн 244.987 осол гэмтлийн тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүний 47.6 хувийг уналтын шалтгаан эзэлж, хүүхдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болсон байна.

Тэргүүлэх шалтгааны 2-рт амьгүй механик хүчинд өртөх гэмтлүүд, 3-рт зам тээврийн осол, 4-рт амьтай механик хүчинд өртсөний улмаас гэмтэх, 5-рт түлэгдэлтийн шалтгаан орж байна.

Хүүхдийн өвчлөлийн гэмтлийн төрлийг авч үзвэл зөөлөн эдийн гэмтэл, хугарал, шарх, гавал доторх гэмтэл болон мултрал суналт түгээмэл тохиолдсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top