2023 оны хоёрдугаар сарын 13-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
/Хугацааны сүүлчээр цас орж, хүйтний эрч бага зэрэг чангарна./
Хур тунадас: 6-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 8-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 9-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 10-нд зарим газраар, 11-нд говь, тал, хээрийн нутгаар, секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -34...-39 градус, өдөртөө -23...-28 градус, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -13...-18 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө +2...-3 градус, бусад нутгаар шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -7...-12 градус хүйтэн байна. 11-нээс хүйтний эрч бага зэрэг чангарна.
Сэтгэгдэл ( 0 )