Катар Улсад болсон хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнтэй холбогдуулан тус улс зөвхөн хаяа карт (hayya card)-тай гадаадын иргэдийг хүлээн авч байна.
Тус улс энэхүү шийдвэрээ 2024 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл сунгалаа. Иймд, зөвхөн дараах нөхцөлийг хангасан хаяа карт (hayya card)-тай гадаадын иргэд Катар Улс руу зорчих боломжтой юм.
Үүнд,
• Байрлах газрын /зочид буудал, түрээсийн байр/ баталгаажсан захиалга
• Хамгийн багадаа 3 сараас дээш хугацаанд хүчинтэй хугацаатай гадаад паспорт
• Эрүүл мэндийн даатгал
• Буцах нислэгийн баталгаажсан тийз зэрэг болно.
Хаяа карт (hayya card)-тай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж авна уу.
https://hayya.qatar2022.qa/
https://www.youtube.com/watch?v=dLlgzZ_Acko
Сэтгэгдэл ( 0 )