ОЛОН ӨНГӨ: Ард нь улсаа бодож, авлигачид нь цөлмөж байна

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 09

Монгол Улсад худлаа хэлж, хулгай хийсэн нь мөнгөтэй амьдарч байна, Энэ улсаас л явж байвал гэх үг сүүлийн үед их хэрэглэгдэх болов. Үнэхээр ч ард түмнийх нь амьдрал өдрөөс өдөрт уруудаж, бөөнөөрөө “Ул”-ных болж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөр бус цагаар нэмэгдэж байгаа болохоор арга ч үгүй биз. Дээрээс нь улс орны эдийн засгийг сэвхийтэл босгоод ирэх томоохон төсөл хөтөлбөр, үйлдвэр, уурхайнуудаа улстөрчид, албан тушаалтнууд, мэдээлэлд ойр байснууд нь цөлмөчихсөн.

Эхнээсээ зарим нь яллагдагчаар татагдаж, эрэн сурвалжлагдаж, улсын хилээр гарахаа хориулж байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааг ард түмэндээ тарааж, уран үгсээр улстөрчид нь ам уралдан донгодож байсан ч 2021 онын ногдол ашиг нь 15, 2022 оных нь ашиг иргэн бүрд 10 мянган төгрөг оногдохоор хэмжээнд байгаа гэв.

Гэтэл нөгөө талд нь “Нүүрсний хулгай”-д нэр холбогдсон таван гишүүн “Иргэн бүрд хоёр сая төгрөг өгөх боломжтой” гэсэн мэдэгдэл хийж, зарим нэгнийх нь хорхойг гозолзуулав. Уг нь тэд л ногдол ашгийн хувь хэмжээ хэд оногдохыг мэдэхгүй байв гэж. Харамсалтай нь тэд өөрсдийн албан тушаалаа хадгалж үлдэхийн тулд мэдлэг, мэдээллээр хомс массыг уруу татах, өөрсдийнхөө асуудлыг мартагнуулах арга олсон нь энэ. Гэвч улстөрчдийн аргыг сайн мэддэг болсон хэрсүү ард түмэн түүнийг нь үл ойшоон “Мөнгө тарааж хэрэггүй” гэх болов. Үүнээс харахад улстөрчид нь улсаа тонон дээрэмдэх, хагалан бутаргах бодолтой, “Ул”-ных болсон ард түмэн нь нь улсаа өндийгөөсэй, өсөөсэй, хөгжөөсэй гэж хүсдэг нь харагдаж байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Задарсан хулгайчууда(122.201.22.254) 2023 оны 02 сарын 12

Задарсан хулгайчуудаас, ядарсан ард түмэн баялгийнхаа ашгаа авъя. Өчнөөн жил эхпорт нэрээр хужааруу ил далд өөрсөндөө маш ашигтайгаар зөөж , 40- 70 их наядаар нь идчихээд ард түмэнд өгөх болохоор алдагдалтай ч гэх шиг.......... Ингэж ард түмэн та нараар тархиа угаалгахаасаа өнгөрсөн за!!!!!!!!!!!!!!!!

1  |  0
Зочин(122.201.21.79) 2023 оны 02 сарын 09

Сэтгуулч эрх баригчдад уйлчилж худал бичиж байна Иргэд ногдол ашгаа авахыг хусэж байгаа

0  |  1
Жалганы өвгөн(66.181.184.24) 2023 оны 02 сарын 09

ман нам ялсанаас хойш олигтой ёр бсангүй ждүл гэнэ хөгжилиин банк нүүрс шувт хулгай л яарилаа энхрии хайрт минь даан ч яавдаа

0  |  1
ард(64.119.18.175) 2023 оны 02 сарын 09

МАН АН- тай нь хариуцлага тооцож эдгээр намуудыг татан буулгах авилгач хулгайчдын үүр үүрхайг нурааж тэдний өмнөө хаалт болгон барьдаг улс төрийн тусгай хамгаалалтуудыг хүчингүй болгон тэднийг бүрэн хамгаалж байгаа одоогийн УИХ ЗГ Шүүх цагдаа хүчний байгууллагын тогтолцоог сууриар нь өөрчлөөгүй цагт шудрага төр Монгол улс д оршин тогтнох боломжгүй болсон.

1  |  0
mgl(66.181.185.199) 2023 оны 02 сарын 09

buh baylagaa heden ger bul alban tushaaltnaas salgaj avah heregtee ted hezeech ard tumniig bodohguig harlaa oilogoloo ted hezeech hanaj cadahgui

0  |  0
Top