ОЛОН ӨНГӨ: Хов зөөгчдөөс холуур явж сураарай

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 10

Гэмгүй нэгэн танил маань таараад өөрийнх нь тухай буруу ташаа юм энэ тэнд ярьж явна гэнэ гэж ирээд л уурлав. Үүнийг сонсоод би уурлах биш гайхаж орхив. Учир нь тэр танилтайгаа сүүлийн жил гаруй огт таараагүйгээр барахгүй, бараг мартаж орхисон байсан юм. Угаас цаг үеийн хурд, өнөөгийн манай улсын нийгмийн байдал хоёр хавсрахаараа биднийг хэн хэнийхээ тухай бодох, санах зав чөлөө тэр бүрийд олгохгүй байгаа шүү дээ.

Нөгөө танилдаа өөрийнх нь тухай хүнд ярих нь бүү хэл мартчихсан байснаа ойлгуулах гэсэн ч нөгөө хов зөөсөн хүнийхээ үгэнд бүрэн автчихаад өөдөөс уурлах шинжтэй байна. Тэгэхээр нь түүнээс бушуухан салахын түүс болж, явахдаа “Хов чиний чихэнд ирээд газарт унадаг байсан бол хоёулаа илүү дотно найз байх байжээ” гээд хэлчихсэн.

Хоёр хүний хооронд ингэж элдэв худал зүйл зохион ярьж явах нь хов зөөгчдөд ямар ач тустай байдгийг бодоод олдоггүй юм. Харин тэр хүндээ хэлэх зүйл байвал улаан нүүрээрээ учирч байгаад хэлчихсэн нь дээр байдаг. Тийм ч болохоор олон жилийн өмнө багш маань надад хэлсэн нэг зүйлийг та бүхэнд аминчилж хэлмээр байна. Ээ дээ хүү минь, Хов зөөсөн нөхрөөс л холуур яваарай.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top