Хөгжлийн бэрхшээлтэй зорчигчдод 50-90 хувийн хөнгөлөлт үзүүлнэ

2023 оны 02 сарын 09

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Зам, тээврийн хөгжлийн яамны дэргэдэх салбар зөвлөлөөс санаачлан "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн зорчигчийн галт тэрэг, "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын  орон нутгийн тээвэр, МИАТ ТӨХК-ийн нислэгээр үйлчлүүлэхдээ тарифын хөнгөлөлт үзүүлэхээр боллоо. Нийгмийн хариуцлагын хүрээнд энэ оноос хэрэгжүүлж буй тухайн шийдвэрийн талаар өнөөдөр (2023.02.09) холбогдох хүмүүс мэдээлэл өглөө.


"Улаанбаатар төмөр зам" ХНН хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчиход 60 хувийн хөнгөлөлт, түүнийг харгалзаж яваа хүнд 40 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр болж байна.

МИАТ төрийн өмчит компани дандаа олон улсад нислэг үйлдэж байгаа. Тус компани хөгжлийн бэрхшээлтэй иргэд эмчилгээнд явж байгаа тохиолдолд 50-90 хувийн хөнгөлөлт үзүүлэх, энгийн зорчиж байгаа тохиолдолд 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гаргалаа.

"Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ нь 21 аймаг, 116 орчим сумд үйлчилгээ хүргэхээс гадна олон улсын чиглэлүүд байдаг. Энэ чиглэлүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэн жилд нэг удаа, нэг чиглэлд үнэ төлбөргүй зорчих шийдвэрийг гарсан.

Мөн "Хүннү Эйр" компани орон нутагт болон олон улсад нислэг хийж байгаа. Тус компани хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 15 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр болжээ.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ВИДЕОГООР ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top