Улаанбаатар хот – БНХАУ-ын Эрээн хот чиглэлийн улс хоорондын зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээг хоёрдугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлэхээр болсноо Автотээврийн газраас мэдээллээ.
Улс хоорондын тээврийн билетийг eticket.transdep.mn болон билетийн кассуудаар захиалах боломжтой аж.
Улаанбаатар-Эрээн чиглэлийг зорьж буй зорчигчид сүүлийн 48 цагийн хугацаанд гарсан /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариуг үндэслэн зорчих тасалбарыг захиалах юм. Мөн хилийн хяналт шалгалтаар нэвтрэхдээ /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариуг биедээ тогтмол авч явахыг анхаарах хэрэгтэй.
/ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариу байхгүй тохиолдолд хил дээрээс буцах ажээ.
Сэтгэгдэл ( 0 )