Эрт илрүүлэгт 840.836 хүн хамрагдаад байна

2023 оны 02 сарын 09

Хүн амыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд 2022 оны тавдугаар сарын 01-нээс 2023 оны хоёрдугаар сарын 02-ныг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд 840.836 хүн хамрагджээ. Тэднээс 382.721 буюу 45.5 хувь нь эрэгтэйчүүд, 458.115 буюу 54.5 хувь нь эмэгтэйчүүд байна.

Улаанбаатарт хийгдсэн үзлэгийн хувьд Баянзүрх дүүрэг нийт үзлэгийн 27.0 хувь, Баянгол дүүрэг 24.3 хувийн хамрагдалттай буюу бусад дүүргээс өндөр үзүүлэлттэй байна.

Эрт илрүүлэх үзлэгийн аймгуудын мэдээллийг харьцуулахад Өвөрхангай аймаг нийт үзлэгийн 4.1 хувь, Орхон 3.7, Хөвсгөл 3.5, Сэлэнгэ 3.1, Баян-Өлгий 2.9 хувьтай байна.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top