“Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний цахим арилжааг амжилттай зохион байгууллаа

2023 оны 02 сарын 10

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 466 дугаар тогтоолоор “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг баталсан. Үүний дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК Монголын хөрөнгийн биржтэй хамтран экспортод гаргах нүүрсний анхны цахим арилжааг өчигдөр /2023.02.09/ амжилттай зохион байгуулав.

Энэ удаад 32 мянган тонн коксжих нүүрсийг арилжсан байна. Өмнө нь “Эрдэнэс Тавантолгой” ХК БНХАУ-ын талд уурхайн амны үнээр нэг тонн нүүрсийг 109 ам.доллараар борлуулж ирсэн бол өчигдөр цахим арилжаагаар  хил нөхцөлөөр нэг тонн нүүрсийг 179,1 ам.доллароор борлуулсан байна.

Ч.ЗОТОЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top