Туулай жил туг ч барина тугал ч хариулна гэжээ

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 12

Монголчууд бид алдаа, онооны тэн тэнцүүлж хураасан “Сайжруулагч” хэмээх бар жилээ түүх болгон үлдээж, айсуй “Үзэсгэлэнт болгогч” хэмээх туулай жилтэй учран золгоход арваадхан хоног үлджээ.

Ертөнцийн цас нартай буулганд цаг наргүй зүтгэсэн хөдөлмөрч зон олны маань нэгэн жилийн ажлаа дүгнэж, алдаа оноогоо цэгнэх торгон мөч иржээ. Үг, үйлдэл бүхнээс нь утга учир сацарсан туулай жилдээ бар жилийнхээ  алдааг орхиж, оноо бүхнээ бататгахаар төлөвлөж байгаад эргэлзэх юун.

Төв Азийн өндөрлөгт орших монголчууд бид аливаа зовлон бэрхшээлийг өөрийн сэтгэлийн хат, зориг тэвчээр, хөдөлмөрийн үрээр давж ирсэн аугаа түүхтэй ард түмэн. Гагцхүү бид эрүүл энх, айл хотол, аймаг сумаараа, улс орноороо эвтэй найртай байх учиртайг туулай жил сануулан ирж байна.

Айсуй он цагт бидний ажил, амьдралын ололт амжилт угтан буй учраас эрүүл энх байж, хүссэн бүхэн тань сэтгэлчлэн бүтэж таарна. Ямартай ч “Үзэсгэлэнт болгогч” туулай жил нь өвгөд хөгшдөд буюу өндөр дээд суудалтанд сайн, залууст буюу дунд суудалтанд дунд, нялхаст буюу түмэн олонд муу байна. Улс орны хөгжил дэвшил саарах, өндөр албан тушаал эрхэлж буй хүмүүсийн суурь батжих, дээд хүмүүст гэм их, иргэдэд хатуу хууль цааз ирнэ хэмээжээ. Ерөнхий зурлагаас харж байхад туулай жилд ард түмэн “Туг ч барина, тугал ч хариулна” гэдэг шиг зүйл болох нь.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
мОНГОЛ(203.17.23.197) 2023 оны 02 сарын 13

Одооныхоосоо дордохнээ хөөрхий

0  |  0
ЗОЧИН(64.119.23.74) 2023 оны 02 сарын 12

ТУГ БАРЬЖ ҮЗЬЕ ТЭГЭХ ҮҮ? ДАНДАА Л ТУГАЛ ХАРИУЛЛАА. ОДОО НЭГ ТУГ БАРЬЖ БАЙГАА НЬ ТУГАЛЧИНД ТУГАА ӨГЧИХ.

0  |  0
zochin(192.82.84.113) 2023 оны 02 сарын 12

sanhugin hoorni darag gene nogoo gajig galzuu burne burentegsh geel. ogt medehgui bolobsrol baihgui ded sruguli tgsoogui najilee. burentegsh ged ogt ded bolobsrol baihgui humuisg abcahl sanhugin hoorni darag geel birj ungala.

0  |  0
irgen(192.82.84.113) 2023 оны 02 сарын 12

sanhugin hoorni burne burentegsh gee ehiegl birj uil ajilgaga inida negret ogson bilee. sodo heljigal uhnee.

0  |  0
zochin(192.82.84.113) 2023 оны 02 сарын 12

sanhugin hoorni darag burne buretegsh 2 ogt mongol helre zob bichij chadahgui baijil darag darag gel. helehr uheh gej uurlad booj uhele haraaldaa.

0  |  0
Top