Чиа үрийг орчин үед хүмүүс төрөл бүрийн зориулалтаар хэрэглэх болсон. Түүний ашиг тус маш их.
Удаан хугацаанд цатгалан байлгана
Ходоодонд ороод маш ашигтайгаар шимэгддэг, жижиг гэлтгүй хүнд жингээр ходоодонд орж, удаан хугацаанд цатгалан байлгадгаараа чиа үр нь онцлог юм. Фитнессээр хичээллэдэг, жингээ хасахыг хүсэж байгаа хүмүүс орчин үед чиа үрийг шүтдэг болжээ.
Тураах ундаа
Чиа үрийг нэг цаг усанд дэвтээхэд хөөж, том хэмжээтэй болдог. Үүнийгээ 250 гр усанд нэг амны халбагаар хийгээд, дээр нь зөгийн бал, нимбэгний шүүс нэмээд уугаарай. Энэ ундаа нь дасгал хөдөлгөөн хийхгүй байсан ч биеийн жинг бууруулдаг болохыг мэргэжилтнүүд баталжээ. Чиа үрний талаар өөр нэмэлт судалгаанууд явагдсаар байна.
Эрч хүч нэмнэ
Латин Америкт ургадаг нэгэн төрлийн ургамлын үр болох “чиа” нь “хүч” гэсэн утгатай үг юм. Дээр үед хүмүүс чиа үрийг эрч хүчээ нэмэхэд ашигладаг байжээ. Жижиг хэмжээтэй боловч маш их тэжээлтэй энэ үр нь эслэг, антиоксидант, B3, B2, B1, кальци, уураг, омега-3 тосны хүчлээр баялаг.
Холестерин агуулдаггүй
Чиа үр нь холестерин огт агуулдаггүй. Нэг цайны халбага чиа үрэнд 2 гр уураг, 4 гр тос, 6 гр нүүрс ус, 6 гр эслэг, минералууд агуулагддаг.
Омега-3 ихээр агуулдаг
Чиа үр нь омега-3 маш ихээр агуулдаг аж. Иймээс холестерины хэмжээг багасгаж, зүрх судасны үйл ажиллагааг сайжруулна. Арьсанд маш ашигтай нөлөө үзүүлдэг.
Сэтгэгдэл ( 0 )