Хулгайд алдагдсан эд зүйлсийн 93.2% нь гар утас байна

2023 оны 02 сарын 14

Гээсэн юмаа аваарай товчоо сонсож байна. "Аан шууд 200 мянган төгрөгтэй ирээд гар утсаа авчихгүй юү дөө" энэ бол “Рашаантын 18” хэмээх МУСК-ны нэг үзэгдэл. Жүжигчин Батаа уг бүтээлээр дамжуулан  халаасны хулгайчдын үнэн төрхийг харуулаад амжсан. Тэгвэл өглөөнөөс үдшийн бүрий болтол автобуснаас автобусны хооронд хулгай хийх бүлэг этгээдүүд гаарч байна.

Өөрөөр хэлбэл, тэд  хөл хөдөлгөөн ихтэй цагаар автобусанд чихэлдэн сууж зөрөх төдийд халааснаас гар утас, түрийвч зэрэг эд зүйлс хулгайлдаг аж. Тэд ямар тактикаар ажилладаг талаар нэгэн жишээ дурдахад, үүрийн 7.30 цагт 3-4-үүлээ уулзаж хүн олонтой автобусны буудал дээр машинтайгаа зогсож автобус ирэхийг хүлээнэ. Автобус ирмэгц нэгнийгээ машинаас буулгаж автобусанд суулгана. Харин түүнийг гар утас хулгайлан бууж иртэл автомашинтайгаа автобусыг дагадаг аж.

Ямар нэгэн зүйл хулгайлах даалгавар авсан этгээд үүргээ биелүүлсэн бол даруй бууж оддог. Ийн тухайн этгээдийг автобуснаас буусан даруйд өнөөх хэд нь машинтайгаа байгаа газарт нь очиж авдаг. Энэ бол саяхан гарсан нэгэн хулгайн хэргийн кэйс.

Тухайлбал, хулгайчдын арга нарийсч бүлэглэн хулгай хийдэг болсны илрэл. Тэд зөвхөн автобус гэлтгүй, сургууль, зах худалдааны төвөөр явж хулгай хийдэг. Ийн хулгайлсан гар утсаа Монтел болон Тэди  төвийн ченж нарт 150-300 мянган төгрөгөөр зардаг аж. Харин ченж нар "iphone" загварын гар утсыг сэлбэгэнд өгч, андройд гар утсыг лангуутай хүмүүст дамладаг байна. Хулгайлагдсан "Андройд" загварын гар утас зах зээлд нийлүүлэгддэг гэсэн үг юм. Дээрх байдлаас үзвэл хулгайн гэмт хэрэг зохион байгуулалттай бүлэглэн үйлдэгддэг нь тодорхой байх бөгөөд үүний цаана гар утасны бизнес эрхэлдэг лангууны эзэд ч холбоотой байх магадлал өндөр. Ямартай ч хулгайлагдсан гар утас  гараас гар дамжиж сураггүй болох нь элбэг байдаг аж.

Халаасны хулгайчдаас хаширсан иргэд түрийвчиндээ  бэлэн мөнгөгүй явах болсон бөгөөд, түрийвчгүй явдаг ч хүн бий. Ингээд хулгайчид гар утсыг онилох болоод удаж. Баяр ёслолын үе бол хулгайчдын оргил үе. Энэ үеэр зах худалдааны төвүүд хүний хөлд дарагддаг бөгөөд Дайны хажуугаар дажин гэгчээр хулгайчид үүнийг далимдуулж ид ажиллаж эхэлдэг. Тэд иргэдийн хэнэггүй, анхаарал сарних агшинг үргэлж олзолдог юм.

 

Ц.ОТГОНДАВАА: ХУЛГАЙН ГАР УТСЫГ ХУДАЛДАН АВДАГ ЧЕНЖ НАРТ ЯЛ ОНООДОГ

 

Иймд цагаан сарын баяр дөхсөн энэ өдрүүдэд халаасны хулгайн нөхцөл байдал ямар байгаа талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Отгондаваагаас тодрууллаа.


-Халаасны хулгай сүүлийн үед нэмэгдсэн гэх мэдээлэл байна. Энэ төрлийн гэмт хэргийн статистик мэдээллийг өгөөч?

-Нийслэл хотын хэмжээнд 2023 оны нэгдүгээр сард халаасны хулгайн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл нийт 485 бүртгэгдсэнээс гэмт хэргийн шинжтэй 456 зөрчлийн шинжтэй 32 байна.

-Нийслэлийн хэмжээнд Халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил хийж байгаа вэ. Удахгүй баяр болох гэж байна. Энэ үеэр хулгайн гэмт хэрэг нэмэгддэг шүү дээ?

-Халаасны хулгайн гэмт хэргийн нөхцөл байдал, үйлдэгдэж буй цэг, цаг хугацаа, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хийж гүйцэтгэх ажлын саналыг холбогдох судалгааны хамт хүргүүлж ажилласнаар халаасны хулгайн гэмт хэрэг гарч буй цэгүүдийг тодорхойлж 103 автобусны буудал дээр хяналтын камерыг байрлуулж хяналт тавьж ажиллах, санал судалгааг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүд, Нийслэлийн Засаг даргад хүргүүлснээр төсөв хөрөнгийг нь шийдвэрлүүлэн 2022 оны арваннэгдүгээр сараас эхлэн дэд бүтэц, сүлжээ, камержуулалтын ажлыг эхлүүлсэн.

Мөн сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэлтийг ахиулах чиглэлээр нэмэлтээр 2023 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс Дүүргийн цагдаагийн газар, хэлтсээс тус бүр хоёр ахлагч бүрэлдэхүүн нийт 24 алба хаагчийг түр хугацаанд авч үүрэг, ажлын чиглэл өгч үүрэгжүүлэн тус хэлтсийн алба хаагч нартай хамтран гэмт хэрэг гардаг цэгүүдэд, томоохон худалдааны төвүүдэд хяналт шалгалтыг эхлүүлсэн.

-Гар утас буцаж олдох найдвар хэдэн хувьтай байдаг вэ. Хулгайч нар гар утсыг цааш нь хэрхэн дамладаг болон үүнд гар утасны худалдаа эрхэлдэг хүмүүс ихээхэн  холбоотой байдаг уу?

-Өнгөрсөн онд нийт алдагдсан гар утасны 30 хувь нь олдсон. Халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг сэжигтэй этгээдүүд нь гэмт хэргийн замаар олж авсан гар утсаа “Тэди”, “Монтел” төв болон бусад гар утасны засвар үйлчилгээ эрхэлдэг иргэдэд үнэ тохиролцон зарж борлуулж тухайн этгээдүүд нь цааш дамнан зарж борлуулан эргэлтэд оруулж ашиг хонжоо олж байна.

-Гар утсыг дамлаж зарах, тэр дундаа ченж нарт худалдаалах асуудлыг хэрхэн таслан зогсоох вэ?

-Гэмт хэргийн замаар олж авсан гар утсыг худалдан авсан ченж гэх иргэдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Мөнгө угаах/ гэмт хэргээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж яллагдагчаар татаж, шүүхээр шийдвэрлүүлж ял оноож байна.

-Гар утас хулгайлах тохиолдол халаасны хулгайн гэмт хэргийн хэдэн хувийг эзэлдэг вэ?

-Халаасны хулгайн гэмт хэргийн улмаас алдагдсан эд зүйлсийн 93.2 хувийг гар утас  эзэлж байна.

Халаасны хулгайг камерын тусламжтайгаар илрүүлэх тохиолдол элбэг хэдий ч тухайн этгээдийг олж тогтоох хүртэл нэлээдгүй цаг хугацаа ордог аж. Өөрөөр хэлбэл, тэр даруйд нь хулгайг илрүүлэх боломж хомс байна. Хугацаа алдах бүрд хулгайчид гар утсыг аль хэдийн дамласан байдаг гэнэ. Иймд иргэд олон нийтийн газарт эд зүйлсээ шалгаж, сонор сэрэмжтэй явахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байгаа юм. 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
SHINE OYUN(129.205.113.158) 2023 оны 02 сарын 14

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
SHINE OYUN(129.205.113.158) 2023 оны 02 сарын 14

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
Clear(202.70.38.18) 2023 оны 02 сарын 14

Оюутан хүүхэд маань уулзвар гарах гээд гэрлэн дохио дээр олон хүмүүсийн дунд карманаас гар утсаа алдаж ЧД цагдаад очиж мэдэгдсэн боловч цагдаа нь бүтэн 3 цаг үүдэнд хүлээлгэж загнаж бүртгэсэн боловч хариу арга хэмжээ аваагүй, мөн сарын дараа автобусанд суух гэж байхад нь дахин утсаа суйлуулсан ба цагдаад мэдэгдэж бүртгүүлээд нэмэргүй болсон. Цагдаад итгэх итгэл түй ч алга...\n

0  |  0
Сайн ах(202.126.89.226) 2023 оны 02 сарын 15

Автобусанд камер байгаа... Барих амархан... Чекистүүд өөрсдөө хувцасаа солиод мөрдөх хэрэгтэй...

1  |  0
Top