Сар шинийн баяртай холбогдуулан ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн зохион байгуулалтад өөрчлөх оруулах асуудлыг Боловсрол, Шинжлэх Ухааны сайдын шуурхай хурлаар өчигдөр (2023.02.14) хэлэлцжээ.
Тодруулбал, Битүүн буюу хоёрдугаар сарын 20-ны Даваа гарагийн хичээлийг энэ долоо хоногийн Бямба гарагт шилжүүлэх, Шинийн 4-н буюу хоёрдугаар сарын 24-ний хичээлийг дараагийн долоо хоногийн Бямба гарагт шилжүүлэх боломжийг тухайн орон нутгийн Засаг дарга нь шийдвэрлэх чиглэлтэй байгаа аж.
Сайдын чиглэл өгөх тушаалыг өнөөдөр албажуулж, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хүргүүлэхээр болжээ.
Сэтгэгдэл ( 0 )