Маргааш жилийн балин адислагаа болно

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 02 сарын 14

Манбадацан хийдэд маргааш (2023.04.15) жилийн балин адислагаа болох аж. 

Жилийн балин адислах хурлыг сүсэгтэн олон хэрхэн даган баясвал зохистой вэ?

Сүсэгтнүүд энэ хурлыг даган баясаж, өөрсдийн хийсэн балин тахилаа авчирч аравнайлуулан адислуулж болно. Мөн гэртээ балин өргөхгүй байлаа ч сүм орон хийд жилийнхээ балинг хийгээд өргөж байхтай зэрэгцүүлэн сүсэгтэн олон өөрийн орон гэрээс идээ будаа, амттан шимттэнийхээ дээжийг авчирч, балинд дагалдуулан тавьж болдог.

Энэ нь бурханд өөрийнхөө өмнөөс балин өргөж байгаа гэсэн утгатай юм. Үүнийг нэмэлт гэдэг. Хүмүүс тэр болгон гэртээ балин тахил тавиад байх бололцоо байдаггүй учраас жилдээ нэг удаа балин адислах өдөр хүрч ирээд балин тахилын нэмэлт өргөж байвал сайн. Нэмэлт нь гэрээсээ авчирсан идээ будааны дээж чихэр жимс, үзэм, амттай шимтэй юу ч байж болно. Хийд бүр өөрсдийн шүтээн бурхан, сахиусын балинг хийнэ.

Эх сурвалж: МАНБА ДАЦАН ХИЙД

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.57.94.79) 2024 оны 02 сарын 24

ЦУС СОРОГЧ ШАР ХУВАЛЗНУУДЫГ ХУЙГААР НЬ УСТГАХГҮЙ БОЛ НИЙГМИЙН СЭТГЭХҮЙН ДЭВШИЛД ИХЭЭХЭН ТЭЭГ БОЛЖ ЗАЛИЛАНГИЙН АРГА НАРИЙСАЖ МУХАР СҮСЭГ УЛАМ БҮР ГАЗАР АВЧ БАЙНА

0  |  1
Top