2023 оноос эхлэн Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журамд өөрчлөлт оруулж, өрхийн орлогоос хамаарч нийт хүүхдүүдийн 91 хувьд нь олгож, 9 хувийг нь хассан билээ.
Хүүхдийн мөнгөнд хамрагдах эсэхийг сонгохдоо төрийн үйлчилгээ үзүүлдэг таван байгууллагын цахим бүртгэлд тулгуурлан ангилсан ч тухайн мэдээлэл нь зөрүүтэй байсны улмаас алдаа гарч, өнгөрсөн сард маш олон асуудал үүссэн.
Төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй, зохион байгуулалтгүй, хариуцлагагүй ажилладгийн бодит жишээ болсон энэ буруутай үлдлээс болж эцэг, эхчүүд E-Mongolia болон Иргэний бүртгэлийн сан дахь алдаатай мэдээллээ засуулах гэж бүтэн сарын турш Хороо хорин, Бүртгэл мэдээллээр гүйлээ. Гэсэн ч олон иргэдийн алдаа засагдаагүй, бүртгэл дээр нэмэгдсэн иргэдийг хасуулах гэсэн биш үндсэн хаяг дээрх өөрийн хүүхдүүдийг нь хасах зэргээр асуудал гарсан хэвээр байна.
Мэдээлэл шинэчлүүлэх хугацааг хоёрдугаар сарын 8-нд хааж, Шинэчлэгдсэн мэдээлэлд үндэслэн амьжиргааны түвшиг дахин тогтоож, Хүүхдийн мөнгөний учрыг олно. Хоёрдугаар сарын 16-нд Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн асуудлыг нэг тийш болгоно гэсэн ч өнөөдрийн (2023.02.16) 12:30 цагийн байдлаар Хүүхдийн мөнгө шалгах, хүүхдийн мөнгөнөөс хасагдсан хүүхдүүдийн бүртгэл эргэж орсон эсэхийг мэдэх боломжгүй хэвээр байна.
Сануулахад, энэ онд 568 мянган өрхийн хүүхдэд мөнгөн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн бол 78 мянган өрхийн 113 мянган хүүхдийг мөнгөн тэтгэмжээс хасна гэх мэдээллийг НХХЯ-наас мэдэгдэж байсан юм.
Сэтгэгдэл ( 2 )
Арай дэндүү шударга бус байнаа, цалингаас өөр орлогогүй, байр, машингүй байтал хасагдсаар байна. Татвар нд төлснүүд нь хохирдог шударга бус хуваарилалтаа зогсоо
Арай ч дээ ТҮ ээр цалинждаг хамгийн өрөвдөлтэй цалинтай бхад хүүхдийн мөнгө хасаад байхдаа яахав. дээ.