Цагаан сар дөхөхөөр л элдэв хэл ам гарах болж. Тэр бүү хэл нэгэн “Ханхүү” модон хэвийн боов засах тухай уриалав. Түүнийг нь дэмжиж байгаа хүмүүс ч нэлээд байгаа бололтой. Модоор хэвийн боов хийгээд идээгээ засаад, сар шинийн дараа арчиж цэвэрлээд дараа жил хэрэглэх юм гэнэ. “Монголоо алдсан юм” гэж монголчууд ярьдаг даа. Яг л түүн шиг зүйл бол энэ юм.
Цагаан сар гэдэг өөрөө монголчууд юм. Төдийгөөс өдий хүртэл явсан монголчуудын үүх, түүхийг хадгалсан өвөрмөц соёл. Алгаа дэлгээд очих аав, ээж байна гэдэг туйлын баяр. Ахан дүүсээ зорин очиж, амар мэндээ мэдэх нь л энэ баярын гол бахархал. Өвлийн хатуу ширүүнийг даван туулж, өнө хаврын өдрүүдтэй золгосон их баярыг Дорнын ард түмнээс ялгаран тэмдэглэж ирсэн нь энэ. Ах, дүү, амраг саднаа мэдэн золгож, аав ижийгээ хайрлан хүндлэх соёл бол Монгол юм. Цагийн хатууг даван туулсан баяр Цагаан сар бол Монгол, монголчууд билээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 3 )
hujaa
Ямар ч цаг үед *** байдаг шиг олон юм хуцаж байдаг мэдрэлүүд бас янханаа дагаад төрдөг болмой.
Өчнөөн боов гжрилаар хийгээд түүнийгээ муутгаж хатаагаад хог дээр хаяж байгаа нь Монгол ёс уу. Сар хуучирч хаврын дунд сар гархад Цагаан сараа хийдэг нь Монгол ёс уу.