Жил бүрийн хоёрдугаар сарыг дэлхий нийтээрээ архидан согтуурахтай тэмцэх сар болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Сэтгэц наркологийн багаас санаачилан “Нарантуул” Олон улсын худалдааны төвд “Архигүй цагаан сар” өдөрлөг зохион багууллаа.
Өдөрлөгт БЗД-ийн Онцгой байдлын хэлтэс, Гачуурт тосгоны эмнэлэг, Баянзүрх дүүргийн 28 хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн нийгмийн ажилтанууд, "Нарантуул" захын захиргаа, БЗД-ийн Нийгмийн эрүүл мэндийн албаны хүмүүс оролцлоо.
Тус өдөрлөг нь монгол түмний баяр цагаан сараа архи согтууруулах ундаагүй тэмдэглэн өнгөрүүлэх уриалгыг гаргаж байгаа бөгөөд архины эрүүл мэндэд учруулах хор уршиг, биеийн болон сэтгэцийн хараат байдалд оруулж улмаар донтох эмгэг үүсгэдэг талаар иргэдэд суртачилгаа хийж, гарын авлага, тараах материал тарааллаа.
Сэтгэгдэл ( 0 )