Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар нь өөрсдийн дотоод нөөц бололцоонд тулгуурлан “Онцгой студи” байгууллаа. Ингэснээр Онцгой байдлын газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, иргэдэд болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, мэдээ мэдээлэл бэлтгэн хүргэх боломж бүрдлээ.
Завхан аймгийн Онцгой байдлын газраас 173 дугаар салбарын алба хаагчдад цэргийн хэргийн мэдлэг олгох анхан шатны сургалтыг 21 хоногийн хугацаанд зохион байгуулж, сургалтад хамрагдсан алба хаагчид цэргийн тангараг өргөлөө.
Төв аймгийн Онцгой байдлын газраас цагаан сарын баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээ мэдээллийг Зуунмод сумын хэмжээнд чанга яригчаар дамжуулан хүргэж байна.
Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас Улсын нөөцийн салбарын, ахлагчийн албан тушаалд томилогдох алба хаагчид цэргийн хэргийн мэдлэг олгох анхан шатны сургалтыг зохион байгууллаа.
Дундговь аймгийн Онцгой байдлын газраас сар бүр сайн үйлсийн аяныг зохион байгуулан ажиллаж байна. Аяны хүрээнд сар шинийн баярыг тохиолдуулан Эрдэнэдалай, Сайнцагаан суманд өрх толгойлсон болон амжиргааны түвшин доогуур өрхөд сар шинийн баярын ширээний иж бүрдэл, түлээ нүүрсээр дэмжлэг үзүүллээ.
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 7, 9, 13 дугаар хорооны “Мэнд арвижих “, “Нандин хүсэл “, “Таны итгэл “өрхийн эрүүл мэндийн төвүүдийн нийт 35 ажилтан алба хаагчийг хамруулан гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийлээ.
Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг 450 өрхийг хамруулан хоёр удаа зохион байгуулж, 600 иргэнд зөвлөмж, мэдээллийг хүргэлээ.
Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчид ерөнхий боловсролын 6 дугаар сургуультай хамтран гал унтраах тархалтын сургуулийг зохион байгууллаа.
Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс “Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх өдөрлөг”-ийг Барс-2 худалдааны төвд зохион байгууллаа.Өдөрлөгөөр болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгаа хийж, гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 350 иргэнд сэрэмжлүүлэг өглөө.
Увс аймгийн Онцгой байдлын газраас Улаангом сумын Засаг даргын тамгын газар, “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-тай хамтран сумын 2, 4 дүгээр багийн 1200 гаруй айл өрхөөр гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, цахилгааны аюулгүй байдлыг хангуулах үзлэг, шалгалт хийж, холбогдох заавар зөвлөмжийг өглөө.
Дорнод аймгийн Онцгой байдлын газраас 132 дугаар салбарын офицер, ахлагчийн албан тушаалд томилогдож байгаа төрийн үйлчилгээний алба хаагч нарыг хамруулан цэргийн хэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтыг хэлбэрээр зохион байгууллаа.
Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах анги “ДСЦТС” ХК-ийн Зүүнхараа салбартай хамтран “Сар шинэ-2023” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Алба хаагчид гэр хорооллын айл, өрхүүдэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг хийж, иргэдэд мэргэжил, аргазүйн зөвлөмж өгч байна.
Сэтгэгдэл ( 0 )