Сар шинийн өдрүүдэд иргэд ах дүү, хамаатан садан, үр хүүхдүүддээ бэлэн мөнгө өгөх нь элбэг. Тэгвэл энэхүү эрэлт хэрэгцээнд тулгуурлан хуурамч мөнгөн тэмдэгтийн асуудал үүсдэг тухай Эрүүгийн цагдаагийн албанаас анхааруулсан байна. Тус албанаас иргэдийг хуурамч мөнгө солиулахаас урьдчилан сэргийлж, хуурамч мөнгөн тэмдэгтийг таних зөвлөмжийг гаргажээ.
Дор 20 мянгат болоод 5000 төгрөгийг хэрхэн таних талаарх тэмдгүүдийг дэлгэрэнгүй орууллаа. Иргэд та бүхэн болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлнэ үү.
Сэтгэгдэл ( 1 )
Төгс