ТОДРУУЛГА: Нялхас, энгийн иргэдэд ширүүн жил ирж байна

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 19

17 дугаар жарны Сайжруулагч хэмээх Усан бар жил улирч, Үзэсгэлэн болгогч хэмээх Усан туулай жил гарах гэж байна. Монгол зурхайн зурлагад энэ жилийн шинжийг хэрхэн буулгасан талаар Манба Дацан хийдийн зурхайч, Анагаах ухааны магистр Д.Сайнсайханаас тодрууллаа. 

Тэрбээр "Айлчлан ирж буй туулай жил Үхрийн шинжийг нь харахаар улирлуудын эхээр хур бороо ихтэй ч салхи шуургатай байж магадгүй. Мөн улирлын сүүлээр хур бороо багатай. Гэхдээ жилийн дундуур буюу яг ургац, тариалангийн цагаар ургац ногоо сайн ургахаар байна. Үүнээс үүдээд манай тариаланчид энэ жил тариа ногоогоо сайн тарьж, ургацаа авбал ээлтэй шинж гарсан.

Мөн үхэр хариулагчийн шинжээр тухайн улс орны нийгмийн байдал, ард иргэдийн аж амьдралыг харуулдаг. Үхэр хариулаач нь өвгөн хүн байна. Өвгөн хүнийх нь шинжээр настайчууд юм уу өндөр дээд суудалтан хүмүүст амгалантай, ажил үйлс нь сайн бүтэх жил байгаа. Тийм болохоор настай хүмүүст ээлтэй сайн байх нь. Өндөр дээд судалтан гэдэг нь төрийг барьж байгаа дээд хүмүүст сайн, ажил үйл нь бүтэх. Үүнийхээ үрээр цаашлаад улс орны байдал сайн болох болов уу гэсэн таамаг гарч ирж байгаа юм.

Дунд түшмэдүүд буюу залууст дунд зэрэг. Тэгэхээр залуус болон дунд түшмэдүүд ажил албадаа хичээх хэрэгтэй гэсэн санамжийг өгч байгаа юм. Харин нялхас болон энгийн ард иргэдэд ширүүвтэр жил гэсэн байгаа. Тэгэхээр хүүхэд багачуудынхаа эрүүл мэндэд анхаараарай. Ард иргэд аж амьдрал, аж зуулгадаа хичээхгүй бол амьдрал хүнд байж магадгүй шүү гэсэн шинж гарч байгаа. Үхэр хариулаач нь үхрийнхээ урд яаран гүйж байгаагаас харахад улс орон хямрал тэмцэлтэй байх талтай. Тиймээс эв эеэ хичээх нь зүйтэй" гэлээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гаа(192.82.70.62) 2023 оны 02 сарын 20

Энгийн ард иргэд ямар гэм хийсэн юм бэ?хариу ???

2  |  0
Зочин(202.9.47.13) 2023 оны 02 сарын 23

Блаараад бай.

2  |  0
Top