17 дугаар жарны Усан туулай жил гарч байна. Тухайн жил жил нь орж буй хүмүүс анхаарвал зохих зүйлсийг Бусдад туслахуй анагаах ухааны Манба Дацан хийдийн зурхайч, Анагаах ухааны магистр Д.Сайнсайхан ийн айлдлаа.
Д.Сайнсайхан: Туулай жилтэй хүмүүсийн жил орж байна. Тэгэхээр 2011 онд төрсөн хүүхдүүдийн 13-ны жил орж байна. Энэ үед хүүхдийн бие өвдөх гээд байдаг. Тиймээс эрүүл мэндэд нь сайн анхаарах хэрэгтэй. 13-ны жил дээр тухайн хүн гүймиг засал гэдгийг заавал хийлгэх ёстой. Догшин газар болон аливаа цээртэй зүйлээс болгоомжилж, биеэ энхрийлүүштэй.
Мөн 25-ны жил орно. Энэ нь их, дээд сургуулиа төгсөөд ажил, амьдралын гараан дээр ирж байгаа залуу хүмүүст тохиодог. Тиймээс жил орж байгаа заслыг шамдаж хийлгэх хэрэгтэй. Үүнийг жаргал зовлон ээлжлэх жил гэж хэлдэг. Тэгэхээр залуучуудад ажил үйлсэд нь саад гарах гээд байдаг. Ажил нь бүтээд байгаа ч юм шиг, бүтэхгүй байгаа ч юм шиг байдаг.
Дараагийнх нь 37-ны жил. Энэ бол залуу хүмүүсийн аж амьдрал нь тэгширдэг нас. Энэ насандаа жил орж байгаа заслаа хийлгэхгүй бол ажил ажил гэж явсаар бие хаа нь өвдөх, мөн эрсдэлтэй ажил төлөвлөж хийвэл гарз гарах магадлал байдаг шүү. Үүнийг сайн анхаарч байх хэрэгтэй.
Үүний дараагийнх нь 49-ний жил. Энэ жил орж байгаа хүмүүс сүлд доройтдог учраас маш буурь суурьтай байж, хол газар явах, эрсдэлтэй зүйл хийхэд болгоомжтой хандахгүй бол амь насанд халтай байж мэдэхээр байдаг.
Тэгэхээр 49-ний жилийн заслаа анхаарч хийлгэх нь зүйтэй.
Дараагийнх нь 61-ний жил ордог. Энэ үед настайчуудын бие хямарч, өвдөх гээд байдаг. Тиймээс биеийн эрүүл мэнддээ анхаарч, сувилуулж, засал номоо хийлгэх нь өөрт нь эерэг нөлөөтэй.
Энэ мэтчилэн 73-ны жил гээд буцаад 13-ны жилтэйгээ адил давтагддаг. Тиймээс жил орж байгаа хүмүүс маань сүм хийд дээр зурхайчид үзүүлээд ямар ном уншуулж, юуг цээрлэх вэ гэдгээ мэдэж аваад засал номоо хийлгэвэл илүү үр дүнтэй болов уу.
Дэлгэрэнгүй ярилцлага унших: Д.Сайнсайхан: Олзоос бусад үүд нээгдсэн хүмүүс засал номыг давтамжтай уншуулах нь зүйтэй
Сэтгэгдэл ( 9 )
dolonjinii genuu yun jan chi yag yu jan chi yag yu hisen gehuu
doloonjin baian abgaiag zoodj alchad tereljin nugad bulad hajla yu.
doloonjomi chi neeh hudalaa mini ardur ohini mine alsan.
doloojomo chi oor huzal shaal daa chini nogdoh abagi chine tend hong kong alulah bii gej ajina
chi nadig baina shdee urgelj haraj zuhed hargad lalar huure gej held boloo yu. doloonburene .
chi naad boldko baihad chine bolio . ingeel hagal hajala. ingele ged yadin.
haga saba haga sabaa haja hasar jaga uslere yarij gutaj shaha bolio
barilga shagdarsuren ene boo monhbataar shorond orhond holsolj humus zoduljign ajsan gedin. tegel minhbaatar bos shagdarsuren huure taradal orilodg geluu
shagdarsuren chine ene monhbaatar amin ailagaj huurin taradag shuu