“Шинэ яармаг-Сонсголон-Таван шар” чиглэлд нийтийн тээвэр үйлчилж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 02 сарын 22

Иргэдийн санал хүсэлт, зорчигчдын ачааллын судалгаанд үндэслэн өчигдөр буюу хоёрдугаар сарын 21-нээс эхлэн Ч:75 “Шинэ яармаг-Сонсголон-Таван шар” чиглэлд нийтийн тээвэр иргэдэд үйлчлэхээр боллоо.


Тухайн чиглэл нь Хан-Уул дүүрэг, “Буянт-Ухаа-2”, “Шинэ яармаг” хороолол, Архивын ерөнхий газар орчмын иргэдийн зорчих эрэлтийг  хангаж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж байгаа юм.

Иймд иргэд та бүхэн дээрх зураглалын дагуу зорчих боломжтой. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ хэмээн Нийслэлийн нийтийн тээврийн газраас мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top