ЦАГ АГААР | Говийн бүс нутгаар +7 градус хүрч дулаарна

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 23

2023 оны 02-р сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Нутгийн хойд болон өмнөд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр ялимгүй цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр, тал, хээрийн нутгаар секундэд 8-13 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -18...-23 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор -10...-15 градус, Хэнтийн уулархаг нутаг болон Орхон, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр -5...-10 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +2...+7 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -2...+3 градус, бусад нутгаар -2...-7 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. -3...-5 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. -5...-7 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай -4...-6 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатарт: -16 градус хүйтэн, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top