Д.Сайнсайхан: Ном уншуулж байгаа хүмүүс нэг л зүйлийг анхаарах хэрэгтэй

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 23

 

Сар шинийн өдрүүдэд сүсэгтэн олон шинийн 15-ндаа багтаан засал хийлгэж, ном уншуулахыг илүүд үздэг. Энэхүү өдрүүдэд хүн бүр засал, ном хийлгэх шаардлагатай эсэх болон засал хийлгэж, ном уншуулж байх үедээ анхаарбал зохих зүйлсийн тухай Бусдад туслахуй анагаах ухааны Манба Дацан хийдийн зурхайч, Анагаах ухааны магистр Д.Сайнсайхан ийн айлджээ. 


Жилийн эхэнд засал номоо шамдаж хийлгэх нь зөв. Жилийн эхэнд гэхээр шинийн 15-ны дотор заслаа хийлгэх алба байхгүй. Жилийн эхэнд заслаа хийлгэх нь тухайн хүний эрсдэлээс урьдчилан сэргийлэх гараг, од эрхсийн нөлөө хүний бие махбодод нөлөөлөх нөлөөллийг багасгах зүйл.

Бурхны шашинтай хүмүүс 15-ыг яагаад голчилдог вэ гэхээр Бурхан багш хаврын эхэн сарын шинийн 15-нд их шид бүтээлийг үзүүлсэн гэдэг утгаараа энэ өдрүүдийг бурхны шашинтай бүх орнууд бэлгэшээж, энэ өдрүүдэд хурал номоо хурж, өргөн дэлгэр байдаг. Энэ үед монголчууд засал номоо хийлгэж шамддаг. Гэхдээ энэ үед ачаалал их гэж бодвол хаврын эхэн, дунд сардаа багтаад заслаа хийлгэчхээрэй. Жилийн сүүлээр заслаа хийлгээгүй, ийм юм болчихлоо гээд явдаг хүмүүс их байдаг

Ер нь бол биечлээд уншуулсан нь бүх юмнаас илүү байх талтай. Нөгөө талаар тухайн хүний сүжиг мэднэ. Хойшоо харсан амтай агуйд нарны гэрэл тусахгүй байгаа нь нарны буруу биш гэдэг шиг буруу сэтгэлийг үүсгэж байвал бурхан ирээд толгой дээр чинь адисалсан ч ач тус нь хүрэхгүй. Тиймээс бид зөв, буруу гэж туйлширч болохгүй.

Ном уншуулж байгаа хүмүүс нэг л зүйлийг анхаарах хэрэгтэй. Тэр нь сүжиг сэтгэл үүсгэдэг савны гурван гэм гэж байдаг. Тэрийг тэвчиж чадвал юугаар ч ном уншуулсан тус нь хүрнэ. Савны гурван гэм буюу бохирдсон сав, цоорхой сав, хөмөрсөн сав гэж байна. Бохирдсон сав гэж буруу үзлийг хэлж байгаа юм. Энэ уншиж байгаа ном худлаа, надад яаж хүрэх вэ дээ гэсэн бохирдсон сав шиг бодолтой байвал тэр хүн ном уншуулаад хэрэггүй.

Дараа нь хөмөрсөн савны гэм нь ирээд ном уншуулаад сууж байхдаа бодол нь өөр газар явж байдаг. Энэ нь хөмөрсөн сав дотор нь юм орохгүйтэй адил. Цоорхой савны гэм нь ном уншуулж байгаа зүйлдээ санаа бодлоо зориулахгүй, нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргадаг, хүчээр ирсэн мэт хүмүүс байдаг. Тиймээс бид савны гурван гэмийг тэвчихгүй бол ном уншуулаад ч хэрэггүй, засал хийлгээд ч үр дүн гарахыг мэдэхгүй юм.

 

Дэлгэрэнгүй ярилцлага унших: Д.Сайнсайхан: Олзоос бусад үүд нээгдсэн хүмүүс засал номыг давтамжтай уншуулах нь зүйтэй

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tiim shvv k(192.82.85.132) 2023 оны 02 сарын 26

Sain bna uu burkhan gej vnekheer agui ym shvv

0  |  0
DR. ADITYA(197.211.53.54) 2023 оны 02 сарын 26

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

1  |  0
DR. ADITYA(197.211.53.54) 2023 оны 02 сарын 24

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
Зочин(64.119.21.98) 2023 оны 02 сарын 24

Гандан хийдүүд маань өөрсдөө үнэмшилтэй ум хийдэг байх хэрэгтэйшдээ мөнгөний төлөө л бувтнаад байдагшдээ

0  |  0
Зочин(49.0.138.89) 2023 оны 02 сарын 24

Засал ном унших гэж ард түмнээ хуурдагаа болимоор юм. Түүнийг уншууллаа гээд хүнд ямар ч тус нэмэр болохгүй гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй

1  |  0
Top