Хоногийн хугацаанд нийслэлийн хэмжээнд ахуйн гал түймрийн 2, аврах ажиллагааны 2 удаагийн дуудлагаар алба хаагчид үүрэг гүйцэтгэж, утаажилтын бүсээс 41 иргэнийг гаргаж, 300 гаруй сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа. Багануур дүүрэгт автомашин цасанд сууж эвдэрсэн, шатахуун дууссан гэсэн 2 дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид шуурхай ажиллаж хоёр автомашиныг татан гаргаж 7 том хүн, 5 хүүхдийг аварч, иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллалаа.
Иймд иргэдэд гал түймрийн аюул болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
- Яндангийн цонолт, халалтаас урьдчилан сэргийлэх,
- Цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байх,
- Үнс нурмаа ил задгай асгахгүй байх,
- Зул, хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж хяналтгүй орхихгүй байх,
- Шингэрүүлсэн хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлах,
- Галтай зүйл хог хаягдлыг хогийн суваг, хогийн ил цэгт хаяхгүй байх,
- Холын замд шөнө оройн цагаар гарахгүй байх, техникийн бүрэн бүтэн байдлыг хангах,
- Баталгаат зам гүүрээр зорчих, зам товчлон гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байх
- Дулаан хувцас, шатахууны нөөцтэй явахыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
Эх сурвалж: Нийслэлийн онцгой байдлын газар
Сэтгэгдэл ( 0 )