БНСУ-ын виз мэдүүлдэг албан ёсны 10 газрыг танилцуулж байна

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 26

Монголд хууль бусаар виз зуучлагчид Солонгос руу явах болон хөдөлмөр эрхлэх хүсэлтэй монгол иргэдэд виз гаргаж өгнө гэх нэрийдлээр хүн тус бүрээс 10 сая төгрөгөөс дээш хэмжээний мөнгө авч залилах хэрэг маш их гарч байна.      

Дээрх этгээдүүд виз авахын тулд ЭСЯ-ны ажилтанд ч мөн мөнгө өгнө гэж хэлээд хахуулийн мөнгө шаардаж байна гэх мэдээлэл байна.

Үүнтэй холбогдуулан БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ виз мэдүүлэгч болон залилан хийж байгаа этгээдүүд зэрэг хэнээс ч визийн хураамж авдаггүй, шаарддаггүй болохыг мэдэгдье.

Түүнчлэн Солонгост зорчих хүн өөрийн биеэр зөвхөн дараах визийн мэдүүлэг хүлээн авах 10 байгууллага болон виз мэдүүлгийн төвөөр дамжуулах боломжтой тул энэ мэт залиланд өртөж хохирол амсахгүй байхыг анхааруулж байна.

Визийн мэдүүлэгт дараах байгууллагуудад зөвхөн үйлчилгээний хураамж авдаг болно.

Passport Express International

Байршил: Хан-Уул дүүрэг 1-р хороо, DHL байр 3-р давхар

Утасны дугаар : (976)7777-0152

Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

Монгол-Солонгосын иргэд солилцооны нийгэмлэг

Байршил: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Элчингийн гудамж, Мөнх Даатал, 3-р давхар

Утасны дугаар : (976) 7012-4909

Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

Hang-Mong Law

Байршил: Баянзүрх дүүрэг, 25-р хороо, S-Mart Centre 601 тоот

Утасны дугаар : (976) 9800-3005,3007

Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

Chinggis Global

Байршил: Баянзүрх дүүрэг, И-Март Чингис салбарын хойно "North Center"-ийн 101 тоот

Утасны дугаар : (976) 9916-6177, (976)-11-32-1770, (976) 7016-6177

Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~12:30, 13:30-18:00

Mongol Namshin

Байршил: EZ-visa&tour 19-р хороолол автобусны буудлын дэргэд 2 давхар барилга

Утасны дугаар : (976) 7014-3332

Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

GH&F

Байршил: Баянгол дүүрэг, 14-р хороо, VIP төв 510 тоот(Хорооллын Номин их дэлгүүрийн ард)

Утасны дугаар : (976) 7722-7700, (976) 7722-7744

Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

Mongol News

Байршил: Монгол ньюс барилгын 1-р давхар (Урт цагааны урд "Өдрийн сонин"-той байр)

Утасны дугаар : (976)11-31-8988

Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

TECKM

Байршил: Баянзүрх дүүрэг, 13-р хороо, Сүнжин Гранд зочид буудал С байр 205-208 тоот

Утасны дугаар : (976)7015-8288

Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

Bambai Security Service(‘18.7.27~)

Байршил: Баянзүрх дүүрэг, 16-р хороолол, Улаанхуарангийн гудамж, 32 тоот, өөрийн барилга

Утасны дугаар : 7000-9696, 7000-4949

Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

Dido(‘18.7.27~)

Байршил : Сансар, Хоум плазагийн зүүн талд UB SUITES зочид буудлын 1 давхар

Утасны дугаар : 7763-0000(Зөвлөгөө)

Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

Виз мэдүүлгийн төв (KVAC, ‘20.3.16~)

Байршил : Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Шинэ Сонголт их дэлгүүрийн 8 давхар

Утасны дугаар : 7766-8888

Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~16:30

Вэб хуудас : www.visaforkorea.mn

​Хууль бус виз зуучлагчид хандаж хохирсон тохиолдолд Монгол Улсын ЦЕГ болон холбогдох хуулийн байгууллагад, ЭСЯ-д мэдэгдэхийг зөвлөж байна.

Эх сурвалж: Монгол Улсад суугаа БНСУ-ын Элчин сайдын яам

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Оюунгэрэл (139.5.216.42) 2024 оны 02 сарын 15

Өндөр настан ямар матирал бүрдүүлэх бэ тодорхой хэлж өгөөч

0  |  0
Top