БНСУ: Хууль бусаар оршин сууж буй иргэдийг албадан гаргана

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 26

БНСУ-ын Засгийн газраас ирэх гуравдугаар сарын 2-ноос дөрөвдүгээр сарын 30 хүртэл хоёр сарын хугацаанд Хууль бусаар оршин сууж буй гадаад иргэдийг албадан гаргах чанга журмыг дахин хэрэгжүүлэхээр боллоо. 

2023 оноос эхлэн таван жилийн хугацаанд Хууль бусаар оршин сууж буй гадаад иргэдийг албадан гаргах хатуу журмыг хэрэгжүүлэх хэтийн төлөвлөгөө гаргасан байна. Энэхүү төлөвлөгөөг Хууль зүйн яам, Цагдаагийн газар, Хөдөрмөрийн яам, Зам тээврийн яам, Далайн эргийн цагдаагийн газар зэрэг 5 байгууллага хамтран хэрэгжүүлэх гэнэ. 

Дээрх 5 байгууллагын шаардлагыг биелүүлэхгүй бичиг баримтаа шалгуулахаас татгалзсан тохиолдолд баривчлах бөгөөд хууль бусаар оршин сууж байгаа тохиолдолд хилээр албадан гаргах, эргэн орж ирэхэд хилийн хориг тавих зэрэг арга хэмжээ авна гэдгээ мэдэгдлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top