Хувьсаж буй боловсрол

2023 оны 02 сарын 27

"Хувьсаж буй боловсро"л Монгол Улсын амлалтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, замын зураглалыг боловсруулах семинар /2023.02.25/ зохион байгуулагдлаа.

Семинарт багш, сурагч, төр, төрийн бус, олон улсын, иргэний нийгмийн байгууллагын 80 гаруй төлөөлөл оролцов.

СУРАЛЦАХУЙ | Бүх нийтийн гэхдээ хүний эрхийг хүндэтгэсэн цахим хэрэглээний цоо шинэ дэд бүтэц бий болгохоор зорьж байна.

СУРГУУЛЬ | Энэ бол сурагч, багш, хөтөлбөрийн уулзах талбар юм. Эцсийн үр дүн эндээс гарах учир хайбрид орчин бүрдүүлэх нь чухал.

БАГШ | Багшийн мэргэжлийн үнэлэмжийг дээшлүүлж, ажлын байран дээрээ сурах, хөгжих боломжийг нэмэгдүүлнэ. Монгол Улс анх удаа багшийн гүйцэтгэлийн үнэлгээг амжилттай зохион байгуулаад байна.

СУРАГЧ | Хүүхдүүд бол цахим хэрэглээ хамгийн чухал гэдгийг сайтар ойлгож ухаарсан бүлэг юм. Тэднийг технологийн бичиг үсэгт нэвтрэхэд туслах нь чухал. Монголын сурагчид анх удаа Писа олон улсын үнэлгээнд хамрагдав.

ХӨТӨЛБӨР | Гэртээ цахимаар олж авсан мэдлэгээ танхимд бататгах чиглэлд анхаарч байна. Сургалтын хөтөлбөр агуулга нь ур чадварын ялгааг арилгахад чиглэх ёстой. 21 дүгээр зууны шаардаж байгаа ур чадварыг хөтөлбөрөөр дамжуулан олгох учир зайлшгүй шинэчилнэ.

ТҮНШЛЭЛ | Хувийн сургуулиудын нэвтрүүлсэн технологи, сайн туршлагыг дэмжих, хамтран хэрэгжүүлэх. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд үндэсний цахим сургалтын платформ бий болгон ажиллаж байна.

САНХҮҮЖИЛТ | Монгол Улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 4.5 хувийг боловсролд зарцуулж байна. Өндөр үзүүлэлт биш боловч энэ санхүүжилтийг цар тахлын үед бууруулаагүй юм. Цаашид төсвийг оновчтой зарцуулах нь чухал. Боловсролын салбарыг хувирган өөрчлөхийн тулд оролцогч бүх талыг хамруулах нь чухал. Сургууль, багш, суралцагч, төр ба хувийн хэвшил, олон нийтийг үүнд татан оролцуулах нь үр дүнд хүрэх үндсэн хүчин зүйл болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top