2023 оны гуравдугаар сарын 06-ныг хүртэлх 7 хоногийн
цаг агаарын урьдчилсан төлөв
/Ойрын 2 хоногтоо нутгийн зүүн хэсгээр салхитай байх боловч гуравдугаар сарын 1-нээс ихэнх нутгаар дулаарна./
Хур тунадас: 27, 28-нд Хэнтийн уулархаг нутаг, Халх голын саваар, 3 дугаар сарын 4-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 28-нд тал, хээрийн нутгаар, 4-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -14...-19 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -4...-9 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -11...-16 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -2...+3 градус байна.
Сэтгэгдэл ( 0 )