Төрийн албан хаагчдын цалин хөлсний хэмжээ ялгавартай байгаа талаар Монголын үйлдвэрчний эвлэл өнөөдөр /2023.02.28/ байр сууриа илэрхийлж, хэд хэдэн шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүллээ.
Тус холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Манай улсын хувьд хөдөлмөр эрхлэгчдийн хөдөлмөрийг маш багаар үнэлж байна. Түүнчлэн хөдөлмөрийн хөлсний хэмжээг нэмэгдүүлэхдээ хүртэл ялгавартай байгаа нь олон нийтийн дургүйцлийг хүргээд буй. Өндөр албан тушаалтнуудын цалин хөлсний хэмжээ 200-300 мянган төгрөгөөр нэмэгддэг бол төрийн алба хаагчдын цалин хөлс 40 мянган төгрөгөөр нэмэгдэж байгаа юм. Ийм шударга бус тогтолцоог халах цаг нь болсон. Энэ асуудалд төр засгаас анхаарч ажиллахгүй бол төрийн албанаас эхлүүлээд бусад бүх салбарт хүний нөөцийн дутагдалд орох эрсдэлтэй. Манай улсын тухайд дундаж цалингийн хэмжээ 1 190 000 төгрөг, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 мянган төгрөг байгаа" гэв.
МҮЭХ дараах хэд хэдэн шаардлагыг хүргүүлээд байгаа билээ.
Сэтгэгдэл ( 1 )
1 цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 36 мянган төгрөг болгох хэрэгтэй.