Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
2023 оны гуравдугаар сарын 01-ний 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи: Шөнөдөө нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас, өдөртөө нийт нутгаар баруун өмнөөс секундэд 3-8 метр, тал, хээрийн нутгаар секундэд 10-12 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -12...-17 градус, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -3...-8 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -14...-19 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -22...-24 градус, бусад хэсгээр -17...-19 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.
БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө -25...-27 градус, өдөртөө -6...-8 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө -25...-27 градус, өдөртөө 0...-2 градус хүйтэн байна.
2023 оны гуравдугаар сарын 06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
4-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 5-нд Хэнтийн уулсаар, Орхон-Сэлэнгийн бэлчир, Онон, Улз голын хөндийгөөр нойтон цас, цас орно. Бусад хугацаанд нийт нутгаар цас орохгүй. Салхи 3-нд Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор, 4-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -10...-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -17...-22 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +9...+14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан байна.
Сэтгэгдэл ( 0 )