Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллалаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 02 сарын 28

ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт ажиллалаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн ирэх зургадугаар сард тус аймагт болох Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлыг хангах талаар холбогдох  үүрэг чиглэл, зааврыг өгсөн юм.

Мөн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдлага, алба хаагчидтай уулзан, гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бодлого, зохион байгуулалтын талаар мэдээлэл хийлээ.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top