"Манба Дацан" хийдэд Шинийн 10-ны жасаа хурал хурж байна

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 03 сарын 02

Өнөөдөр Үзэсгэлэн болгогч хэмээх Усан туулай жилийн шинийн 10-ны өдөр тохиож байна. Манла бурхны сахиус Шанлан, Дамжин тэргүүтэй долоон сахиусыг тахидаг "Манба Дацан" хийдийн жасаа хурал буюу Шинийн 10-ны их хурал өнөөдөр болж байна. 

Шанлан, Дамжин нь өвчин зовлонд нэрвэгдсэн хэнийг ч болов өвчин зовлонгоос нь гэтэлгэх, эмчийн ажил үйлс, анагаах ухааны хөгжил үйлсийг ялгавартайгаар харж хамгаалж, тэтгэхээр бурхнаас зарлиг авч, тангараг өргөсөн сахиус юм.

Шанлан, Дамжин сахиус нь өвчин зовлонд нэрвэгдсэн хэнийг ч болов өвчин зовлонгоос нь гэтэлгэх, эмчийн ажил үйлс, анагаах ухааны хөгжил үйлсийг ялгавартайгаар харж хамгаалж, тэтгэхээр бурхнаас зарлиг авч, тангараг тавьсан чойжин сахиус нь Ноджин чэнбо дорж дүд дүл /Шанлан/, шашны их сахиус Дамжин дорж лэгва тэргүүтэн юм.

Энэхүү хоёр сахиус нь ертөнцөд оршиж байдаг учир даатгал, айлтгалыг тэр даруйд болгоож, өдөр гурав, шөнө гурван удаа эргэж, дэргэдээс хагацахгүй харж хамгаалдаг байна. Эд агуурс хэмжээлшгүйг хайрлаж, өвчин, ад хулгай, дайсан тэргүүтэн хийгээд гадна дотны барцад саадыг амирлуулна. Нас буян, эд өглөг, хотол чуулган анагаах ухааны үйлсийг дэлгэрүүлэн зохионо хэмээдэг.

Буян үйлдэж, дээдийн номыг бүтээж, анагаах ухаанд бие сэтгэлээ зориулж буй хэнийг ч болов сахин хамгаалж, барцад саадыг арилган үйлдэж, санасан бодсон хэрэг зорилгыг нь бүтээдэг аж. Анагаах ухааны онол, шүнг арван тавны сар адил дэлгэрүүлдэг юм.

Шинийн 10-ны тахилгын хурлыг Ламын чодва буюу багшийг тахих зан үйлээр эхэлдэг. Үүний дараа Пунцаг гүсүм, Бажиг ямандаг, Очирваань, Гомбо, Гонгор, Намсрай, Шанлан, Дамжан зэрэг сахиусуудыг тахидаг. Дараа нь тахил, дотоод тахилыг адислах бөгөөд энэ үед сүсэгтнүүд өөрсдийн бэлдсэн тахилуудыг мөн адистлагдлаа хэмээн бодох ёстой. Сүсэгтнүүд энэ хооронд нүгэл хилэнцээ наминчилж бусдын тусад даган баясаж, өөрийн хүссэн үйлээ даатгаад “Ум Аа Ямандаг хум пад” тарнийг аль болох олон удаа уншвал сайн.

“Энэ буянаар би
Очирт аюусган үйлдэгч болоод
Нэг ч амьтныг үлдээлгүй
Түүний газарт хөтөлье” хэмээн уншина.
 


Шинийн 10-ны хуралд даган баяссанаар хүмүүнийг хорлогч 8000 зэтгэр, 360 адын язгуур, 404 зүйл өвчин, 15 нялхасын ад, 804 муу ёр тэмдэг зэргийг төгс арилган, үгүйрэхийн зовлонгоос гэтэлгэж, цаг бусын аюул, цаг бусын үхлээс аварна. Мөн зориуд найруулсан хор, дээдсийн цааз, газар, лус, бүднар зэрэг хүмүүн хийгээд хүмүүн бусын хорлолоос аврагдана.

Улмаар энэ насанд тариа үр, мал сүрэг, эд эдлэл, үр хөвгүүн дэлгэрч, эд баялгаар элбэг дэлбэг байж, хойд насандаа дахин бурхны шашинтай учирч, улмаар төрөл дээшлэх бодь хутаг олохын шалтгааныг цогцлоодог. Хэрэв энэ насанд өвдвөл барилдлага төгс эмчтэй учирч өвчин амар хялбар эдгэрэх, ирээдүйд тохиох муу зүйл зүүдээр өнгөрөх гэх мэт ач тус, үр нь хэмжээлшгүй хэмээдэг билээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.53.63) 2023 оны 03 сарын 03

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n\n

0  |  0
DR. ADITYA(197.211.53.63) 2023 оны 03 сарын 03

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n\n

0  |  0
SODONCHIMEG(183.177.103.174) 2023 оны 02 сарын 28

ЗАНДАНШАТАРАА - УЛСЫН ХУВЬ ЗАЯАГ ЖИНХЖНЭ ЭХ ОРХОНЧИД, ГАЗАР НУТАГТАА ХАЙРТАЙ, ГАЗАР НУТГАА ХАМГААЛДАГ ХАРАМЛАДАГ, БАЯЛГЫГ БАЯЛГЫН ЭЗЭГ АРД ТҮМЭНД НЬ ӨГЧ ЧАДАХ, ШУДРАГА ЁСНЫ ТӨЛӨӨ ТУУШТАЙ ТЭМЦЭГЧ, ТЭМЦСЭЭР ИРСЭН,АРД ТҮМЭНДЭЭ ТАНИГДСАН, ГАЗАР УСНЫХАА ТӨЛӨӨ ТЭМЦЭЛДЭЭ ӨӨРИЙН БИЕЭ ЗОЛИОСЛОН ХЭЛМЭГДЭЖ ХҮРТЭЛ ЯВСАН Ч ШАНТРААГҮЙ ЭХ ОРОНЧИД, ШУДРАГА ХУУЛЬЧИД,СЭХЭЭТНҮҮДИЙН ТӨЛӨӨЛЛҮҮД АВЧ ЯВДАГ ЮМ ШҮҮ. ТАНЫ ТЭР ТҮҮВРИЙН СУГАЛААНЫ ХҮМҮҮС БИШ ШҮҮ. ТҮҮВРИЙН ХҮМҮҮС ЧИНЬ ШИЙДЭХ ГЭЭД ЗӨВЛӨЛДӨӨД БАЙГАА АСУУДЛАА УГЛУУРГААР НЬ ОЙЛГООГҮЙ, АЯЛДАН ДАГАЛДСАН, УРСГАЛААР ТИЙМ ҮГҮЙ ГЭЭД СУУХААС ӨӨР ИД ШИДГҮЙ УНТААЧИД Б

0  |  0
Top