Ноёлох үйлчилгээ явуулсан “Юнивишн”-ийг 1.1 тэрбумаар торгов

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 03 сарын 01

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас олон суваг дамжуулах, гурвалсан үйлчилгээ эрхлэгчдийн үзүүлж байгаа үйлчилгээ, бүтээгдэхүүн нь Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай болон бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд удирдамжтай хяналт, шалгалт хийжээ. 

Хяналт, шалгалтаар Улаанбаатар хотын бүсэд “телевизийн олон суваг дамжуулах” үйлчилгээнд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдсон “Юнивишн” ХХК нь өөрийн давамгай байдлаа хууль бусаар ашиглаж хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан зөрчил тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуульд заасны дагуу өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх буюу 1.163.740.176 төгрөгийн торгууль ногдууллаа.

"Юнивишн" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны зургаадугаар сарын 30-ны өдөр баталсан №В22/043 дугаартай үндсэн багцуудын шинэчилсэн нөхцөлд Улаанбаатар хотын бүх орон сууцанд өрхийн үйлчилгээний “S plus” багцыг 39.900 төгрөгөөр, гэр хороололд яг ижил үйлчилгээтэй “S plus” багцыг 43.900 төгрөгөөр хэрэглэгчдэд дамжуулахаар шийдвэрлэсэн байна.

Өрхийн үйлчилгээний төлбөрийг орон сууц болон гэр хороолол гэж ангила,н ялгавартай үнэ тогтоосон нь давамгай байдалтай аж ахуй эрхлэгч өөрийн давамгай байдлаа хууль бусаар ашиглаж, хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан үйлдэл юм.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Б(66.181.190.13) 2023 оны 03 сарын 01

Их үнэтэй.болино гэж бодож бгаа

1  |  0
Док(103.212.119.170) 2023 оны 03 сарын 01

Тэгээд үнээ буулгаачээ.

0  |  0
Зочин(64.119.21.98) 2023 оны 03 сарын 01

Дуудлаг өгөхөөр тоохчгүй маш их гацдаг торгууль нь багадаж хариуцлага хатуухан тооцохгүй бол засрахгүй дөжирсөн газар

0  |  0
иргэн(66.181.178.161) 2023 оны 03 сарын 01

10-р хороололын үйлчилгээ 00 хүмүүс их зантай удирдлагууд ирж санууга өгөө!!”!””!

0  |  0
Зочин(103.212.117.44) 2023 оны 03 сарын 01

Сайн бна. 1.1 тэрбум багадна. 10 тэрбумаар торгоочэээ.и

0  |  0
хэрэглэгч(203.169.49.7) 2023 оны 03 сарын 01

өөр өөр өртөгөөр тэр үйлчилгээ нь хүрч байгаа гэдгийг тайлбарлаад ч ойлгохгүй хүмүүс байгаа байх даа, үзэхгүй ээ гээд таслуулах эрх нь хэнд ч байгаа ш дэ

0  |  0
Иргэн(192.82.82.250) 2023 оны 03 сарын 01

Ашгүй дээ. Дандаа үнээ нэмнээ. Үйлчилгээ бүүр 00. Ажилчид нь их зантай харьцааны соёлгүй арай л дэндүү

2  |  1
Top