ӨГЛӨӨНИЙ МЭНД

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 02

Өнөөдөр 2023.03.02. Билгийн тооллын 10. Монгол эх оронд маань нар 07 цаг 32 минутад мандлаа. 18 цаг 37 минутад жаргана. 2023 оны 61 дэх өдөр бөгөөд он дуустал 304 өдөр үлдэж байна.

Улаанбаатар хотод цэлмэг. Өдөртөө 4 хэм дулаан, шөнөдөө -11 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Дэлхийн өсвөр үеийн сэтгэл зүйн өдөр, Олон улсын шүдэнзний өдөр, Дэлхийн муур аврах өдөр бол Этиоп улсад Адуагийн тулааны ялалтын баяр, Бахайд Ала сарын 19 дэх өдрийн баяр, Их Британид Номын баяр, АНУ-д хуучин эдлэлийн өдөр, Шри-Ланкад Агаарын хүчний өдөр, Хорватад Инженерийн өдөр, Мьянмарт Тариачны баяраа тэмдэглэж байна.

Энэ өдөр Аргентины дасгалжуулагч Морисио Почеттино, Английн жүжигчин Даниел Крейг, Америкийн нэрт дуучин Жон Бон Жови, AC/DC хамтлагийн басс гитарч Марк Иванс, Данийн жүжигчин Пилу Асбек, Испанийн сагсан бөмбөгч Пау Рибас, ОХУ-ын Ардын жүжигчин  Михаил Пореченков, Олимпын хошой аварга, дэлхийн 7 удаагийн аварга, Австрийн цаначин  Марсель Хиршер, Америкийн зохиолч Жон Ирвинг нарын алдартнууд мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1657 - Японы Эдо (одоогийн Токио) хотод гурван өдрийн турш гал гарсаны улмаас 100,000 хүн амиа алджээ.

1903 - Монголын Засагт хан аймагт Манжийн эсрэг Ард Аюушийн хөдөлгөөн эхэлжээ.

1951 – НБА-д Бүх Оддын анхны тоглолт явагдав.

1956 - Марокко улс Францаас тусгаар тогтножээ.

1962 – НБА-д Уилт Чембэрлин нэг тоглолтонд 100 оноо авсан рекорд тогтоов.

1969 – Даманск арлын Уссури гол дээр ЗХУ, Хятадын цэргийн мөргөлдөөн гарлаа.

1983 – Израилын эмч нар хүнд өвчтөнүүдийг эмчлэхэс татгалзан, ажил хаялт зарлажээ.

1990 - Африкын үндэсний конгрессын дэд даргаар Нелсон Мандела сонгогдов.

2022 – Оросын цэрэг Украины Херсоныг эзлэв.

Өнөөдөр үс засуулвал сайн, эрч хүч ихэснэ.  

Эл өдөр гахай, туулай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өнөөдөр найз нөхдийг түшиглэж, элдэв үйлийг түргэн бүтээх, Бүтээл туурил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асрах, өглөг хандив өргөх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Харин эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.

Хол газар явах бол урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.        

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top